Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Өгөөмөр өдөр” өөрийн хэрэглэхгүй зүйлсээ бусдад худалдах, бэлэглэх боломжтой

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэ төлбөргүй бусдад хандивлах “Өгөөмөр өдөр” өдөрлөг энэ Бямба гарагт болох гэж байна.

Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглахад иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэ өдөрлөг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдана.

Өдөрлөгийн хүрээнд өөрийн хэрэглэхгүй хувцас гутал, цахилгаан бараа, ном сэтгүүл, гэр ахуйн хэрэгсэл, цүнх, гоёл чимэглэл, хүүхдийн тоглоом хэрэгслүүдийг бусдад худалдах, бэлэглэж болох юм.

Өдөрлөг Бямба гарагийн 11:00-17:00 цагийн хооронд дүүрэг бүрт доорх байршлуудад зохион байгуулагдана.

 

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба