Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын тариалалт улсын хэмжээнд 60 хувьтай байна

ikon.mn
2018 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2018 онд улсын хэмжээнд 408.9 мянган га-д үр тариа (үүнээс 390.4 мянган га-д улаанбуудай), 15.5 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 32 мянган га-д тэжээлийн таримал, 41.9 мянган га-д тосны ургамал, 6.5 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 513.2 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.

Хаврын тариалалтын явцын талаарх мэдээллийг хүргэж байна.

Тавдугаар сарын 31-ний байдлаар улсын хэмжээнд 293.9 мянган га-д үр тариа, 9.0 мянган га-д төмс, 3.5 мянган га-д хүнсний ногоо, 26.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 342.9 мянган га-д тариалалт хийжээ. Ингэснээр үр тарианы тариалалт 71.9 хувь, төмс 58.1 хувь, хүнсний ногоо 41.8 хувь, тосны ургамал 62.6 хувь буюу хаврын тариалалт 60 хувьтай явагдаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.