Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/01-НД НИЙТЛЭГДСЭН

ТА ХҮҮХДЭДЭЭ ЯМАР БЭЛЭГ СОНГОСОН БЭ?

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 1
Сурталчилгаа
Зураг зураг

6-р сарын 01 бол Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр хүүхдээ тоглуулж, амттанаар бялхуулахаас илүүтэй тэд сурах, хөгжих, эсэн мэнд амьдрах, хамгаалуулах эрхээ эдэлж чадаж байна уу гэдэгт анхаарал хандуулах нь зүйтэй билээ. Тиймээс Юнител группийн хамт олон Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “Аз жаргалтай гэр бүл” арга хэмжээнд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хамтран ажиллаж хүүхдийн эрүүл, аюулгүй өсч хөгжих боломжийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор “Ухаалаг цагтай хүүхдийн баяр” өдөрлөгийг хэрэгжүүлж байна.

Мэдээллийн технологийн сүүлийн үеийн шинэчлэлийг нэвтрүүлсэн энэхүү ухаалаг цаг нь хүүхдийн байршил тогтоох, яаралтай дуудлага хийх, цагны орчин тойрон дахь чимээг сонсох, утасны дугаар хадгалах гэх мэт олон давуу талыг агуулсан бөгөөд багачууддаа зориулан зөвхөн энэ өдөр 80 хүртэлх хувийн хямдралтай үнээр худалдан авах боломжийг бүрдүүллээ.
 

Тус ухаалаг цагийн үндсэн үнэ нь 100 мянган төгрөг бөгөөд Юнителийн дараа төлбөрт хэрэглэгч 80 хувийн хөнгөлөлт эдэлж 20,000 төгрөгөөр, урьдчилсан төлбөрт хэрэглэгч 50 мянган төгрөгөөр, бусад үүрэн телефоны хэрэглэгч юнителийн дугаар худалдаж аваад дээрх хямдралуудыг эдлэх боломжтой юм.

Мөн өдөрлөгийн үеэр Юнител асарт зочилсон хүүхэд бүр хөгжөөнт тоглоом тоглоод Баясах интернэйшнл компанийн Кубус, Кириешки болон туулайтай чихрийг бэлгэнд авах боломжтой.

 

Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хамгийн чухал нөлөө үзүүлэх ухаалаг цагийг худалдан авахыг хүссэн хэн бүхэн Сүхбаатарын талбайд байрлаж буй Юнител асарт зочлоорой. 

Та хүүхдийн эрхийг хамгаалахад хувь нэмрээ оруулаарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.