Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Арав гаруй аймагт ИТХ-ын нөхөн сонгууль болох талаар СЕХ-ноос мэдээлэл хийнэ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Арав гаруй аймгийн 40-өөд хэсэгт орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нөхөн сонгууль зургаадугаар сард явагдах юм байна.

Энэ талаар маргааш /2018.05.31/ 11:00 цагт Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлажээ.

Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана гэж заасан байдаг.