Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЛэндМН 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангуудаа танилцуулах хуваариа гаргалаа

З.Санжаа, iKon.mn
2018 оны 5 сарын 30
iKon.MN

Олон улсад компанийн засаглалыг сайжруулахын тулд компани өөрөө нээлттэй болох ёстой гэж үздэг.

Нээлттэй хувьцаат компани болсноор тогтмол хугацаанд үйл ажиллагааны болон, санхүүгийн мэдээллүүдийг олон нийтэд мэдээллэх, татварын болон аудитын шалгалтанд тогтмол хугацаанд хамрагдаж, тайлагнаж байх үүрэг хүлээдэг. Эдгээрийг цаг хугацаанд нь үнэн зөв мэдээллэснээр хөрөнгө оруулагчдад итгэл төрж, зах зээл өөрөө тухайн компанийн бодит үнэлгээг тогтоодог билээ.

Хөрөнгийн зах зээл харьцангуй сайн хөгжсөн орнуудад нээлттэй хувьцаат компаниуд хэзээ ямар тайлан мэдээллээ ил болгохоо урьдчилж зарладаг жишиг нэгэнт тогтсон байдаг.

Тэгвэл Монголын хөрөнгийн биржэд бүртгэлтэй ЛэндМН ББСБ ХК олон улсын энэ жишгийн дагуу 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа хэзээ ил болгох хуваариа гаргажээ. Үүнд:

 
  • 2018 оны II улирлын тайлан: 2018.07.16 - Даваа гарагт,
  • 2018 оны III улирлын тайлан: 2018.10.10 - Лхагва гарагт,
  • 2018 оны IV улирлын тайлан: 2019.01.10 - Пүрэв гарагт,
  • 2018 оны жилийн эцсийн нэгдсэн тайлан: 2019.01.31 - Пүрэв гарагт тус тус компанийнхаа веб хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан танилцуулна гэж веб сайтдаа дурджээ.

Хувьцааг нь худалдан авч хөрөнгө оруулсан компанийхаа тайлан мэдээллийг хэзээ ил болох бол гэж хүлээдэг, хүн амьтнаас асуудаг, хөрөнгийн биржийн сайт дээр мэдээлэл орохыг хүлээж хэдэн арван удаа ачаалладаг, бас зарим нэг нь мэргэ төлөг буулгаж зоос татдаг байдал эцэс болж дээрх мэт сайн жишгийг дагаж тогтсон соёл болтлоо "халдварлаасай".

 
www.mpa.mn