Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Маргаантай арлуудын ойролцоо АНУ-ын хөлгүүд зорчиж, Хятадын тал анхааруулга өгчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт АНУ-ын тэнгисийн флотын хоёр хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгис дэхь маргаантай арлуудын ойролцоо зорчсон тухай Хятадын батлан хамгаалах яам мэдээлжээ.

Уг үйлдлийг Бээжин Хятад улсын газар нутагт халдсан хэрэг хэмээн эрс эсэргүүцээд “өдөөн хатгалга” гэж нэрлэсэн байна.

Хятадын байлдааны хөлөг болон нисэх онгоцууд АНУ-ын хөлгүүдэд даруй явахыг шаардсан анхааруулга өгчээ. Америкийн тэнгисийн флотын пуужин харвагч Higgins, Antietam хөлгүүд Хятад улсын хөршүүдтэйгээ булаацалддаг Парасел арлуудын эрэгт 22 км ойртсон байна.

Худалдааны дайны ирмэг дээр байгаа хоёр гүрэн саяхан Хойд Солонгосын гаргасан гэнэтийн шийдвэрээс болж мөн үл ойлголцолд хүрээд байгаа. Тиймээс энэ удаагийн АНУ-ын хөлгүүдийн “айлчлал” урьд урьдынхаас илүү анхаарал татаж байгаа юм.

АНУ-ын Номхон далайн флотын мэдэгдэлд “Бид Freedom of Navigation нэртэй ажиллагааг өмнө нь тогтмол хийж байсан, цаашид ч үргэлжлүүлэн хийх болно” гэжээ. Өмнөд Хятадын тэнгис дэх арлуудыг Бруней, Малайз, Филиппин, Тайвань, Вьетнам зэрэг улсууд өөр өөрийн газар нутаг гэж үзэн Хятадтай булаацалддаг.

Жилдээ $5 их наядын бараа энэ бүс нутгийн усаар дамжин тээвэрлэгддэг тул Хятадын нөлөөг нэмэгдэхээс АНУ болгоомжилдог юм. Ийм шалтгаанаар тэд ойр ойрхон “Freedom of Navigation” нэртэй цэргийн ажиллагааг энд явуулдаг болсон. АНУ цаашид энэ ажиллагаандаа бусад маргалдагч талуудыг оролцуулах сонирхолтой байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
13 | 16 | 16 цаг