Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Өсвөр насны охидоос 881 ширхэг нөлөөллийн захидал иржээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-нийг "ОЛОН УЛСЫН ОХИДЫН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР" болгон тунхагласан. 
Уг өдрийн хүрээнд охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "ГҮНЖ" төв, Хөөрхөн Зүрхнүүдийн Аянтай хамтран "Охидын эсрэг ТЭВЧИШГҮЙ, СОНСОШГҮЙ, ХАРШГҮЙ хүчирхийллийг зогсоо!!!" сэдэвт олон нийт, бодлого боловсруулагч нарт чиглэсэн нэг сарын кампанит ажлыг эхлүүлсэн юм. 

Энэхүү кампанит ажил нэг сарын турш амжилттай болж, энэ сарын 11–нд өндөрлөжээ.  Тэгвэл өнөөдөр энэхүү аяны хүрээнд өвсөр насны охидоос “Гүнж” төвд илгээсэн захидлаар үзэсгэлэн гаргалаа.

Энэ үеэр ерөнхий боловсролын 41, 91, 112 дугаар сургуулийн охид хүчирхийллийн эсрэг өөрсдийн дуу хоолойгоо олон нийтэд хүргэсэн бөгөөд тэдний дуу хоолойг Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, “Иргэдийн альянс” төвийн тэргүүн Ж.Занаа болон хууль сахиулах байгууллагын төлөөллүүд сонслоо.

Дашрамд дурдахад, "Охидын эсрэг ТЭВЧИШГҮЙ, СОНСОШГҮЙ, ХАРШГҮЙ хүчирхийллийг зогсоо!!!" аяны хүрээнд “Гүнж” төв нийслэлийн болоод орон нутаг дахь 1200 өсвөр насны охидтой уулзаж, хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх үү, хэнд хандах уу, энэ талын ямар мэдээлэлтэй байх ёстой талаар мэдлэг олгожээ.

Энэхүү мэдлэг олгох сургалтын дараа “Гүнж” төв хүчирхийллийн эсрэг агуулагатай 881 ширхэг нөлөөлийн ил захидлыг 6-12 дугаар ангийн охидуудаас хүлээн авсан бөгөөд ийнхүү өнөөдөр олон нийтэд дэлгэлээ.

Ил захиадлуудаас харж байхад охидын хүчирхийллийн талаарх мэдлэг, мэдээлэл эрс дээшилсэн нь харагдсан тухай “Гүнж” төвийн захирал Ч.Ундрах баяртайгаар хэлж байв.

Сүүлийн жилүүдэд манай улсад бага насны охид хүчирхийлэлд өртөх нь эрс нэмэгдсэн бөгөөд энэхүү аймшигт хэрэг гэр бүл, сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа харамсалтай мэдээлэл байна.