Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дуурийн театр орчмын гудамжийг тохижуулж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Алтангэрэлийн 4 дүгээр гудамжийг /Дуурийн театрын орчим/ тохижуулах ажил эхэлжээ. 

Тохижилтийн ажлын хүрээнд сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгох, явган зам, дугуйн зам шинээр бий болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эвдрэл бүхий автозамын хашлагыг бүрэн солих, орчныг гэрэлтүүлгийг сайжруулах зэрэг цогц ажил хийгдэх юм.

Уг бүтээн байгуулалтын ажил 6 дугаар сарын 10-нд дуусах төлөвлөгөөтэй бөгөөд гүйцэтгэгч байгууллагаар Сэнзо констракшн ХХК ажиллаж байгаа аж.

 
 


Эх сурвалж: Хотын захирагчийн ажлын алба