2018/05/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B28
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
19:00
S28
24°
20:00
S44
21°
21:00
S44
17°
22:00
S44
14°
23:00
S44
11°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S28
04:00
S28
05:00
S26
06:00
S26
-1°

Фэйсбүүк компани хагас тэрбум хэрэглэгчээ устгажээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 16
iKon.MN

Дэлхийн хамгийн том сошиал сүжээ болох Фэйсбүүк 2018 оны эхний гурван сард 583 сая хуурамч хэрэглэгчийн акаунтыг устгасан тухайгаа өчигдөр мэдэгджээ.

Энэ нь тус компанийн сэкс, хүчирхийлэл, терроризм, үзэн ядалтын агуулгатай тэмцэж байгаа ажиллагааны хүрээнд хийгдсэн ажил гэнэ.

Үүнээс гадна өдөр бүр хуурамч акаунт үүсгэх гэсэн олон сая оролдлогыг хориглодог болсноо Фэйсбүүк бас мэдээлсэн байна.

Хэдийгээр эдгээр арга хэмжээнүүдийг авсан ч идэвхтэй акаунтуудын 3-4 хувьтай тэнцэх тооны хуурамч акаунт сүлжээнд нь ажилласаар байгааг хүлээн зөвшөөрчээ.

Өнгөрсөн гурван сарын хугацаанд Фэйсбүүк спам агуулгуудыг бараг 100 хувь илрүүлэн устгаж, 837 сая спам постыг арилгасан байна.

Уг ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашигласнаар хүчирхийлэл агуулсан 3.4 сая пост илрүүлж чадсан нь 2017 оны сүүлийн улирлынхаас бараг гурав дахин өссөн үзүүлэлт гэжээ.

Ингэхдээ хориотой материалын 85.6 хувийг бусад хэрэглэгчид Фэйсбүүкэд хандаж мэдэгдэхээс өмнө өөрөө илрүүлж чадсан байна.

Мөн хэрэглэгчийн хувийн мэдээллийг буруугаар ашиглаж байсан 200 орчим аппликэшнийг системээсээ устгасныг урд өдөр нь мэдээлж байв.

Фэйсбүүкийн тайланд “Нэг үгээр хэлбэл манай сүлжээн дэх 10,000 контент хандалт тутамд 22-27 ширхэг хориотой агуулга бүртгэгдэж байна” гэжээ.

Фэйсбүүкийн глобал бодлого, зохицуулалтын захирал Моника Бикет тус компани агуулгад хяналт тавих ажилчдын тоогоо энэ онд 3,000-аар нэмэгдүүлж, 7,500-д хүргэх амлалтаа хэрэгжүүлж байгааг дээрх тайланд бас мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP

 

x