Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Путины лимузин дэлхийн ерөнхийлөгч нарын төмөр хүлгүүдээс хамгийн том нь гэнэ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN

Энэ долоо хоногийн эхэнд ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Владимир Путин Орос орныг удирдах дөрөв дэх бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн билээ.

Уг арга хэмжээний үеэр тэр ОХУ-д үйлдвэрлэсэн “Котеж” гэгдэх аварга том лимузин автомашинтай Кремлийн их ордонд ирсэн юм.

ЗХУ нуран унаснаас хойш Оросын бүх удирдагчид зөвхөн гадаад үйлдвэрийн машин хөлөглөдөг байв. Путины шинэ төмөр хүлгийн үзүүлэлтүүдээр Чөлөөт Европ Радио Станц инфографик бүтээжээ.

Энд дурдсанаар бол шинэ лимузин нь 860 морины хүчин чадалтай, 6.6 литрийн V12 бензин хөдөлгүүртэй, 1.68 м өндөр, 2 м өргөн, 6.84 м урттай, хуяглагдсан, 6 тонн жинтэй, дөрвөн дугуй нь хөтлөгчтэй унаа юм байна.

Дэлхийн удирдагч нарын автомашинуудаас хамгийн томд тооцогдож байгаа гэнэ.

 

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty