Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ю.Лувсанцэрэн: Нарантуул захын өргөтгөлд И-баримтыг хэрэгжүүлж эхэлсэн

ikon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

“Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” тэмцээнийг энэ жил “И-баримтын хэрэглээ зах, худалдааны төвүүдэд” сэдвийн хүрээнд “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр зохион байгууллаа. Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн худалдан авагчид энэхүү захаас өргөн хэрэглээний бараагаа авдаг, хамгийн олон хүн үйлчлүүлдэг худалдааны төв гэхэд болно. Тэгвэл “Нарантуул” худалдааны төвд и-баримтын хэрэгжилт ямар түвшинд байгааг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгийн дарга  Ю.Лувсанцэрэнгээс тодрууллаа.

-“Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” тэмцээнийг яагаад заавал “Нарантуул” ОУХТ дээр зохион байгуулах болсон юм бэ?

-“Нарантуул” ОУХТ бол маш их хүнтэй, хөдөө орон нутгаас ч хүмүүс ирж худалдан авалт хийдэг. Гэвч энэ захаас худалдан авалт хийсэн иргэд и-баримтаа авч чадахгүй байна гэсэн гомдлыг маш ихээр ирүүлдэг. Тиймээс “Нарантуул” зах дээр и-баримтын хэрэгжилтийг сайжруулснаар энэ системийн хэрэглээ нэмэгдэнэ гэж харж байна.

-Бусад худалдааны төвүүд, ялангуяа сүлжээ дэлгүүрүүд и-баримтыг иргэдэд маш сайн олгодог. Харин “Нарантуул” захын аль ч хэсэгт энэ систем нэвтрээгүй байгаа юм уу?

-НӨАТ-ын тухай хууль 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Манай Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж ирсэн. Тухайлбал, “Нарантуул” захын өргөтгөлийн хэсгийг зургаан багт хуваан авч ажиллаад, тэр хэсэгт бүрэн нэвтрүүлээд байгаа. Учир нь өргөтгөлөөс орон нутгийн иргэд бараа материалаа бөөнөөр нь татдаг. Тийм болохоор “Нарантуул” зах дээр НӨАТУС-ны хэрэгжилтийг хангах ажлыг өргөтгөлөөс нь эхлүүлсэн.

Харин өнгөрсөн долоо хоногт манай НӨАТУС-ны ажлын хэсэг Баялаг-Ундраа төвийн бизнес эрхлэгчдэд хуулийн талаар сурталчилж, бүх худалдаачдыг цахим төлбөрийн системд холбох арга хэмжээг авч байна. Одоо “Нарантуул” захын задгай хэсэг буюу жижиглэнгээр худалдаа эрхэлдэг хүмүүсийг хамруулах ажил л хамгийн хүндрэлтэй байна.

-Энэ ажлыг хэрэгцүүлэх явцад өргөтгөл болон Баялаг-Ундраа төвд бизнес эрхэлж буй иргэд ямар байдлаар хүлээж авсан бэ?

-Анх бол тийм ч таатай хүлээж аваагүй. Тиймээс ажлын хэсэг гаргаж хуулиа сурталчлаад, энэ хуулийг хэрэгжүүлснээр ямар давуу талтай болохыг тайлбарлаж ойлгуулснаар хандлага нь эрс өөрчлөгдсөн. Дараа нь Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбоотой хамтарч цахим төлбөрийн баримтын системд холбох ажлыг зохион байгуулсан. Одоо гадаа талбайн жижиглэнгийн худалдаа эрхлэгчид л үлдээд байна.

 

 

Эх сурвалж: https://cpta.mn/, ТЕГ

Зураг
13 | 11 | 10 цаг