Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Эмнэлгийн ажилтнууд АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ хийнэ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатарын талбайд 

09:00-10:00 цагийн хооронд Эрүүл мэндийн салбарт шудрага үнэлэмж тогтоохыг шаардсан АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТ болно.

Туушин зочид буудлын 5 давхарт

09:00 цагаас “Төсвийн шууд захирагчдын санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх нь” сэдэвт зөвлөгөөний нээлт болно.

Улаанбаатар чуулгад

11:00-18:00 цагт Инновацийн үзэсгэлэн гарна. Уг үзэсгэлэнгээр Мэдээллийн технологи, Нийгэм, соёлын инноваци, төрийн үйлчилгээний инноваци, өндөр технологийн инноваци зэрэг инновацийн олон төрлүүдтэй бодитоор танилцах боломжийг олгоно.

Үндэсний цэцэрлэгт  хүрээлэнд

11:00 цагаас "Бяцхан зорчигч" нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагаа болно.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт Монголын мэргэжлийн хумс урлал, гоо сайхны нэгдсэн холбооноос хумс, сормуус урлалын олон улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийнэ.

Тэнгис кино театрын урд талбайд

11:00 цагаас Нийслэлийн хороодын дунд Гамшгаас хамгаалах буухиа тэмцээн болно. Энэ тэмцээнээр иргэд өөрсдийгөө болон гэр бүлээ хэрхэн авран хамгаалж, анхны тусламж үзүүлж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх вэ гэх мэт гамшгийн үед тохиолдож болох бүх өртөөн дээр ажиллах юм.

Үндэсний мэдээллийн төвд 

12:30 цагаас Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээнийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарын ивээл дор 2018 оны тавдугаар сарын 18-27-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэцэрлэг хотноо зохион байгуулна. Мөн Монголын шилдгийн шилдэг 24 шатарчин Гүрж Улсын Батуми хотод болох 43 дахь Дэлхийн шатрын олимпиадад эх орноо төлөөлөн оролцох эрхийн төлөө өрсөлдөх болсон талаар Монголын Шатарын холбооноос мэдээлэл хийнэ.

Гэрлэх ёслолын ордонд

13:00 цагаас “Бид нэг гэр бүл” өдөрлөг зохион байгуулагдана. Өдөрлөгийн хүрээнд Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь Нийслэлийн Нийгмийн Халамжийн газартай хамтран 11 зорилтот түвшний өрхийн/хосын/ хуримын ёслолын үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр зохион байгуулах юм.

14 дүгээр сургууль дээр 

15:00 цагаас Вьетнам улсын Ханой хотын Намын хорооны дарга ноён Дао Дык Тоан Хо Ши Миний нэрэмжит 14 дүгээр сургуультай танилцана.

Гэрэлт гудамжинд

20:00 цагаас “Гэрэлт гудамж”-ны нээлтийн үйл ажиллагаа болно. 

Зураг
13 | 11 | 10 цаг