Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хурдны зам дээр 12 тонн шоколад асгасан осол Польшид гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Лхагва гарагт 12 тонн шоколад тээвэрлэж явсан цистерн машин онхолдож, хурдны замыг амттанаар бүрхсэн хэрэг Польш улсад гарчээ.

Польшийн баруун хэсгийн Врзешня, Слупка хотуудыг холбосон зургаан эгнээтэй хурдны замыг асгарсан шоколад бүрхсэн байна.

Ослын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд жолоочийнх нь гар хугарч эмнэлэгт хүргэгджээ.

Замыг хаахаас өмнө машинууд дээгүүр нь явж, шоколадыг замын дагуу тараасан тул цэвэрлэх ажиллагаанд хүндрэл гарсан байна. Слупка хотын гал сөнөөх ангийн дарга Богдан Ковалский “Шоколад цэвэрлэх нь цас цэвэрлэхээс хэцүү ажил юм” гэж ярьжээ.

Зөвхөн онхолдсон ачааны машиныг замаас гаргах гэж хэдэн цагийн ажил болсон тухай тус хотын цагдаагийн төлөөлөгч Марлена Кукавка мэдээлсэн байна.

“Ослын газарт ажиллаж байгаа аврах албаныхан, цагдаагийн албан хаагч нарын нүүрэнд инээмсэглэл тодорсон байгааг би олон жил ажиллахдаа анх удаа харж байна” гэж тэр бас хэлжээ.

Эх сурвалж: Time.Com