Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/11-НД НИЙТЛЭГДСЭН

Израйль улс Сири дэх Ираны 50 орчим байгууламжид агаарын цохилт өгснөөр дайны ирмэгт хүрлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн шөнө Израйлийн арми Сирийн газар нутагт байрлаж буй Ираны цэргийн байгууламжуудад пуужингийн цохилт өгснөөр бүс нутгийн хоёр өрсөлдөгчийн хооронд дайн дэгдэхэд ойртоод байна.

Израйлийн зэвсэгт хүчин нийтдээ 50 гаруй байгууламжид цохилт өгснөө мэдээлжээ.

Мөн уг ажиллагаагаа Израйлийн хяналтад байдаг Голаны өндөрлөг дэх цэргийн баазад Ираны тал пуужингийн цохилт өгсний хариу үйлдэл гэж тайлбарласан байна.

Израйлийн арми уг ажиллагааны тухай дүрс бичлэгийг твиттер хуудсандаа үзүүлжээ. Тэдний мэдэгдэлд “Ираны аюул заналыг Сирийн нутаг дэвсгэрт бий болгохыг огт зөвшөөрөхгүй” гэсэн байна.

Агаарын цохилтоор Сири дэх Ираны тагнуулын, ложистикийн, харуулын, зэвсэг хадгалах байгууламжуудыг устгасан гэнэ. Мөн Израйлийн газар нутаг руу пуужин харвахад ашигласан техник хэрэгслийг устгасан байна.

Уг ажиллагаа нь 1973 онд дууссан Араб-Израйлийн дайнаас хойш гүйцэтгэсэн хамгийн том цэргийн ажиллагаа болохыг Израйлийн зэвсэгт хүчний төлөөлөгч мэдэгджээ.

Мөн тус улсын нутаг руу пуужин харвасан явдалд анх удаагаа Ираны нэрийг шууд дурдаж буруутгасан тохиолдол болсон юм.

Дээрх агаарын цохилт нь АНУ-ыг Ираны цөмийн гэрээнээс гарах болсныг зарласны дараахан болж байна.

 

Эх сурвалж: Business Insider

 

Зураг
13 | 16 | 15 цаг