Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Осол гарч, 30 гаруй хүн нас барсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй"

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс "Сошиал орчин /фэйсбүүк/-д “Автобус машинтай мөргөлдөж 30 гаруй хүн нас барсан” гэх ташаа мэдээлэл цацагдаж байна. Одоогийн байдлаар ийм хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй" хэмээн мэдэгдлээ.

Иймээс иргэд та бүхнийг эх сурвалж тодорхойгүй, албан бус мэдээлэлд итгэхгүй байж, албаны эх сурвалжаас мэдээлэл авах, аливаа сайтыг хуулбарлаж бэлтгэсэн баримт, нотолгоогүй фишинг /хортой/ мэдээллийг үзэхээс татгалзах, тухайн мэдээллийг нээхийн тулд фэйсбүүкийн нууц үгээ бүртгүүлэхгүй байх зэргээр мэдээллийн аюулгүй байдлаа хангахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

 

Зураг
10 | 5 | 4 цаг