Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дэтройт Пистонс баг Стэн Ван Гандиг халав

SPS телевиз
2018 оны 5 сарын 8
SPS
Зураг зураг

Дэтройт Пистонс баг ерөнхий дасгалжуулагч, сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Стэн Ван Гандиг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан гэдгээ Даваа гарагт албан ёсоор мэдэгдлээ.

Пистонс баг өнгөрсөн улиралд 39 хожил байгуулж, 43 хожигдол амсан дорнод бүсийн 9 дүгээр байранд бичигдсэн билээ.

Стэн Ван Ганди тус багийг дөрвөн жил удирдахдаа ганцхан удаа плэйоффт шалгарсан. Гэсэн ч тус плэйоффт хүчирхэг Кливленд Кавальерс багт шүүрдүүлж байсан түүхтэй. Тэрээр эхний хоёр жилдээ сайн ажиллан улирлын 29 хожлыг нь 44 болгож нэмэгдүүлж чадсан.

Гэсэн ч сүүлийн хоёр улиралд тааруу амжилт үзүүлсэн учраас ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болж байна.

Дэтройт Пистонс багийн хувьд 2008 оноос хойш плэйоффын тоглолтод ганц ч хожил байгуулж чадаагүй байгаа юм.

Зураг