Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Ираны цөмийн хэлэлцээрийн талаар шийдвэрээ танилцуулна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

2015 онд Ирантай их гүрнүүдийн байгуулсан цөмийн хэлэлцээрээс АНУ-ыг гаргахаа ерөнхийлөгч Дональд Трамп амлаад байгаа.

Иран улс цөмийн хөтөлбөрөө энхийн зорилгоор үргэлжлүүлэх амлалтын хариуд АНУ, Британи, Франц, Герман, ОХУ, Хятад улсууд эдийн засгийн хоригоо зөөлрүүлэх тохиролцоог уг хэлэлцээрээр баталсан юм.

Харин Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа Ираны цөмийн гэрээг үр ашиггүй хэмээн шүүмжилж, тус улсын баллистик пуужин зохион бүтээх төсөл, Ойрх Дорнодын бусад улс орнуудад явуулж байгаа Тегераны харгис бодлогыг хязгаарлах заалт тусгахгүй бол гэрээнээс АНУ-ыг гаргана гэж сүрдүүлэх болсон.

Трамп тавдугаар сарын 12-ноос өмнө Европын холбоотнууддаа гэрээг сайжруулах санал гаргах эцсийн хугацаа өгсөн байна.

Франц, Герман, Британий удирдагчид ээлж дараалан Вашингтоныг зорьж, Трампыг гэрээнд хэвээр үлдээх гэж ятгаад амжилтгүй болоод байна.

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч хэдхэн цагийн өмнө твиттер хуудсандаа Ираны цөмийн хэлэлцээрийн талаар шийдвэрээ зарлах товыг зарлажээ.

Тэр манай цагаар Лхагва гарагийн шөнийн 2:00 цагт Цагаан ордонд шийдвэрээ зарлахаар болсон байна.

Түүний шийдвэр Ойрх Дорнодын бүс нутгийн тогтвортой байдалд маш том нөлөө үзүүлэх юм.

 

Зураг
13 | 16 | 15 цаг