Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Сувилагч нар жагсана

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

ШУТИС-ийн төв байрны 3 давхарт

08:30 цагаас "Инновацийн түншлэл-Хөгжлийн гарц-2018" чуулган  болно. Чуулганаар төрөөс инновацийн талаар баримтлах бодлогыг их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төр, хувийн хэвшлийн оролцоотой хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцэж, зөвлөмж гаргана. 

Төрийн ордонд

09:00 цагаас "Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлэг болно.

СЗХ-ны байранд

09:00 цагт Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Улаанбаатар хотын МСҮТ, Политехник коллежийн багш, бүсийн арга зүйч нарт зориулсан "Хувь хүний санхүүгийн мэдлэг олгох сургагч багш"-ийн сургалт болно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд

09:30-12:00 цагт “Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн” болно. 

Автотээврийн Үндэсний төвийн хурлын зааланд

09:30 цагаас Нийгэм, эдийн засгийн хөгжил дэх Логистикийн үүрэг уулзалт, хэлэлцүүлэг болно. 

Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд

10:00 цагаас Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа болно.

Оюу толгой ХХК төв оффисийн гадаа /Моннис цамхгийн үүдэнд/

11:00 цагаас Монголын баялаг болох Оюу толгойн 51 хувийг эзэмших эрхээ эдлэх шаардлага бичгийг өгөх үйл ажиллагаа болно. 

Монголын хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд

11:30 цагаас Хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн нээгдэнэ.

Монголын улаан загалмай нийгэмлэг дээр

12:00 цагаас Дэлхийн хүмүүнлэгийн өдрийн үйл ажиллагаа, хэвлэлийн бага хурал, хүлээн авалт болно. 

Драмын театрын урд талбайд

12:00 цагаас Эрүүл мэндийн салбарт шударга үнэлэмж тогтоохыг шаардан сувилагч нар жагсана.

Баянзүрх дүүргийн 115 дугаар цэцэрлэгт

14:00 цагт "Хүүхдийн өсөлт хөгжилтөд шар луувангийн нөлөөлөх байдлын судалгаа"-ны үр дүнг танилцуулна. Уг судалгаанд Чингэлтэй дүүргийн 56 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 115 цэцэрлэгийн 2-5 насны хүүхдийг хамруулсан байна. Судалгааг ХХААХҮЯ-ны санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй "Монгол ногоо" төсөл, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулжээ.

Зураг
13 | 8 | 8 цаг