Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Жон Маккэйн оршуулгын ёслолдоо Трампыг урихгүй байхаар шийджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

81 настай сенатор Жон Маккэйн тархины хорт хавдараар өвчилж, удаан амьдрахгүй нь тодорхой болоод байгаа.

Вьетнамын дайны ахмад дайчин, АНУ-ын хамгийн дайнч, хатуу бодлоготой улс төрчдийн нэгт тооцогддог Маккэйн одоогийн ерөнхийлөгч Дональд Трамптай таарамж муутай байдаг. Тэгвэл түүний ойрын хүрээний хүн Маккэйныг оршуулгандаа Трампыг урилгүй, Цагаан ордныг төлөөлж дэд ерөнхийлөгч Майк Пэнсийг урихаар төлөвлөснийг саяхан хэвлэлд ярьжээ.

2008 онд Барак Обаматай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Маккэйн сүүлийн жил орчим хугацаанд хорт хавдартайгаа тэмцэж байгаа.

Одоо тэр мэс заслын дараа биеэ сувилуулахаар төрөлх Аризона муждаа буцаад байгаа юм.

2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Трамп түүнийг Вьетнамын дайны үед олзлогдож байсан тул дайны баатар гэж нэрлэгдэх эрхгүй хэмээн мэдэгдэж байв.

Обамагийн үед эхлүүлсэн эрүүлийг хамгаалах “Obamacare” төслийг цуцлах гэсэн Трампын оролдлогыг өнгөрсөн онд Маккэйн эсрэг санал өгч зогсоож байсан юм.

 

Эх сурвалж: AFP