Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/04-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин, FIFA-гийн ерөнхийлөгч нар ДАШТ-ийг зохион байгуулахад ОРОС УЛС БЭЛЭН болсныг зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард Оросын 11 хотод эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-д улс орон нь бэлэн болсныг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр зарлалаа.

Тэрээр Сочи хотод FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантинотой уулзсаныхаа дараа уг мэдэгдлийг хийсэн байна.

Путин бас ОХУ-ын шигшээ багийг амжилт үзүүлнэ гэж найдаж байгаагаа хэлсэн юм. Оросын хөлбөмбөгийн шигшээ баг 2008 оны Европын Аварга шалгаруулах тэмцээнээс хойш ямар ч том тэмцээнд хэсгээсээ шалгарч чадаагүй байгаа.

Хөлбөмбөгийн ДАШТ түүхэндээ анх удаа зүүн Европт болох гэж байгаа нь энэ юм. Орос, Өрнөдийн харилцаа хүйтэн дайны үеэс хойш хамгийн муу түвшинд хүрээд байгаа үед зохиогдож байгаагаараа бас онцлог.

Жанни Инфантино Орос улсыг ДАШТ зохион байгуулахад 100 хувь бэлэн болсныг зарлаад Москвагийн эрх баригчид тэмцээнийг зохион байгуулахаар мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж байгааг баталжээ.

Тэр “Манай FIFA-гийн бүх мэргэжилтнүүдийн дүгнэлт маш сайн байгаа” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP