Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Конгрессын хэсэг гишүүд Дональд Трампыг Нобелийн энхтайвны шагналд нэр дэвшүүлэв

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр АНУ-ын Конгрессын доод танхим болох төлөөлөгчдийн танхимд суудаг Бүгд Найрамдах Намын 18 гишүүн ерөнхийлөгч Дональд Трампыг 2019 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ.

Нэр дэвшүүлэх захидалд “Олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагаас Хойд Солонгосын тал олон арван жил зугтаж ирсэн боловч ерөнхийлөгч Трампын хатуу бодлогын ачаар Солонгосын хойгт энх тайван байдал ирлээ” гэжээ.

“Бидний бодлоор 2019 оны уг шагналд ерөнхийлөгч Трампаас өөр нэр дэвших гавьяатай хүн байхгүй” гэж тэд онцолсон байна.

Энэ оны эхнээс Хойд Солонгосын дэглэмийн бодлого зөөлөрч, олон нааштай алхмууд хийгдээд байгаа. Саяхан болж өнгөрсөн хоёр Солонгосын уулзалтын үр дүнг Трампын гавьяа гэж олон хүн үзэж байгаа юм.

Дональд Трамп хэдхэн хоногийн дараа Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах гэж байгаа нь АНУ-ын ерөнхийлөгч нараас анхны тохиолдол болно.

Өмнө нь зөвхөн ерөнхийлөгч асан эрхмүүд Хойд Солонгосын удирдагчтай уулзаж байв.

Өнгөрсөн амралын өдрүүдэд Трампыг Мичиганд дэмжигчидтэйгээ уулзах үеэр иргэд “Нобель, Нобель, Нобель” хэмээн уухайлж байсан юм.

Өмнөх ерөнхийлөгч Барак Обама 2009 онд ерөнхийлөгч болоод хэдхэн сарын дараа Нобелийн энх тайвны шагнал хүртэж байв.

 

Эх сурвалж: Huffington Post

 

Зураг
13 | 18 | 19 цаг