Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д дахин нэг онгоцны цонх цуурч, ослын буулт хийжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Нислэгийн үеэр Southwest Airlines компанийн онгоцны шил хагарч, ослын буулт хийсэн талаар АНУ-ын холбооны нислэгийг удирдах газар мэдээлжээ.

Хоёр долоо хоногийн өмнө мөн тус компанийн нисэх онгоцны шил хагарч, нэг эмэгтэй зорчигч сорогдож амиа алдсан хэрэг гарсан билээ. Southwest 957 нислэгийн онгоц өчигдөр Чикаго хотоос Ньюарк хот руу 76 зорчигч тээвэрлэж явсан байна. Цонхонд гарсан цуурлын улмаас онгоц Кливлэндэд газардсан юм.

Boeing 737-700 загварын онгоцны цонх яагаад цуурах болсон шалтгаан тодорхойгүй байна. Дөрөвдүгээр сарын 17-нд гарсан осол нь хөдөлгүүр агаарт дэлбэрснээс металлын хэлтэрхийнүүд цонхыг хагалснаар үүссэн юм. Харин энэ удаа ямар нэг гадны ил нөлөөгүйгээр цонхонд цуурал гарсан нь мэргэжилтнүүдийг гайхшруулж байна.

Ослын шалтгааныг тодорхойлохоор Boeing компани болон хяналтын байгууллагын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Зураг
14 | 18 | 19 цаг