Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Энхийн гэрээ байгуулсан ч Өмнөд Солонгос АНУ-ын цэргийг гаргахгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгост байрлаж байгаа АНУ-ын цэрэг Хойд Солонгостой байгуулах энхийн гэрээтэй хамааралгүй гэдгийг Сөүлийн албаныхан өнөөдөр мэдэгдлээ.

“Өмнөд Солонгост байрлаж байгаа АНУ-ын цэрэг нь зөвхөн холбоотон хоёр улсын хоорондын хэрэг юм. Энхийн гэрээ байгуулагдах эсэхтэй ямар ч холбоогүй” гэж тус улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны төлөөлөгч өнөөдөр өглөө мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх, судлаач Мүүн Чун Ин хэвлэлд бичихдээ “хэрвээ Солонгосын дайн албан ёсоор өндөрлөвөл АНУ-ын цэрэг Өмнөд Солонгост байрлах үндэслэл байхгүй болно” гэж байжээ.

Түүний нийтлэлтэй холбогдуулан сэтгүүлчид дээрх асуудлыг сөхсөн юм.

Сөүлийн өөр нэг албаны эх сурвалж энэ талаар хэлэхдээ Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн хүч нь зөвхөн Хойд Солонгосоос хамгаалах гэж байрлаагүй, мөн Хятад, Япон зэрэг хөрш орнуудын хүчийг тэнцвэржүүлэх зорилгоор байрлаж байгаа гэдгийг тайлбарлажээ.

Одоогоор АНУ-ын 28,500 цэрэг Өмнөд Солонгост байрладаг ба Хойд Солонгосын тал цэргээ гаргахыг Вашингтоноос байнга шаардсаар ирсэн юм.

Гэхдээ өнгөрсөн долоо хоногт хоёр Солонгосын хамтран гаргасан Панмунжомын тунхаглалд АНУ-ын цэргийн талаар огт дурдаагүй байв.

Америкийн цэргийн бааз 1953 онд Солонгосын дайн завсарласнаас хойш Өмнөд Солонгост байрлаж байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters