Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Африкийн дархан цаазат газрын эзэн арсланд бариулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Африкт дархан цаазат газар эзэмшдэг Британий иргэн арсланд бариулсан хэрэг өнгөрсөн Даваа гарагт гарчээ.

Маракеле хүрээлэнгийн арслангийн хашаан дотор ороод байсан Майк Хож руу гэнэт нэгэн эр арслан довтолсон байна. Хашаан дотроос эвгүй үнэр гарч байсныг шалгахаар тэр түр ороод байжээ.

Хашаанаас гарч амжаагүй Хожийг арслан зууж чирсээр бут руу явсан байна. Хашааны гадна байсан хүмүүс орилж, хашхирсны хүчинд арслангийн савраас Хожийг салгаж эмнэлэгт хүргэжээ.

Хүзүү, эрүүндээ хүнд шарх авсан түүний бие одоо сайжирч байгааг Өмнөд Африкийн цагдаагаас мэдээлсэн байна. Майк Хож эхнэрийн хамт 1999 онд Британиас Өмнөд Африкт шилжин ирээд улмаар жуулчдад зориулсан дархан цаазат газар ажиллуулах болсон байна. Түүнийг арслангийн аашийг сайн мэддэг нэгэн гэж найз нөхөд нь ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

 

Зураг
13 | 18 | 18 цаг