Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/02-НД НИЙТЛЭГДСЭН

Байгаль хамгаалагчид туйлын мөсөн уулан дээр Трампын нүүрийг сийлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Цаг уурын өөрчлөлтийн гамшгийг АНУ-ын ерөнхийлөгчид мэдрүүлэхийн тулд хэсэг байгаль хамгаалагчид хойд туйлын мөсөн уулан дээр Дональд Трампын нүүрийг сийлэхээр болжээ.

Финландын “Melting Ice” байгууллагын тэргүүлсэн хөдөлгөөнийхөн “Project Trumpmore” гэж нэрлэж байгаа төсөлдөө хагас сая ам.доллар босгож, Трампын 35 метр өндөр нүүрний хэвийг мөсөн ууланд сийлэхээр болсон байна.

Уг бүтээл нь хэр хурдан хайлж, алга болохыг харуулснаар цаг уурын өөрчлөлтийг Дональд Трамп төдийгүй нийт хүмүүст мэдрүүлнэ гэж тооцжээ.

Дональд Трамп цаг уурын өөрчлөлтөд итгэдэггүй бөгөөд уг үзэгдэл үнэхээр болсон ч дэлхийн зарим хэсэгт ээлтэй гэж ярьж байв. Тэр нэг удаа цаг уурын өөрчлөлтийг Америкийн аж үйлдвэрийн салбарыг унагах зорилгоор Хятадуудын гаргасан цуурхал гэж хүртэл тодорхойлж байжээ.

Хөдөлгөөнийхөн Трампын нүүр хэрхэн хайлж байгааг харуулах шууд дамжуулалтын камер суурилуулахаар төлөвлөсөн байна.

Mount Rushmore гэдэг АНУ-ын ерөнхийлөгч нарын нүүрийг сийлсэн уул байдаг. Дональд Трамп нэг удаа өөрийн дүрийг энэ ууланд нэмүүлэх боломжтой тухай ам алдаж байжээ. Тиймээс уг төслийг Trumpmore гэж нэрлэсэн байна.

 

Эх сурвалж: Independent