Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Шотландчууд дэлхийд анх удаа согтууруулах ундааны доод үнийг хуульчиллаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Их Британий нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд багтдаг Шотланд улс өнөөдрөөс эхлэн согтууруулах ундааны хамгийн доод үнийг хуулиар хатуу тогтоож өгсөн дэлхийн анхны орон болж байна.

“Согтууруулах ундааны хамгийн доод үнийг зоригтойгоор нэвтрүүлсэн дэлхийн анхны улс Шотланд болж байна” гэж Шотландын тэргүүн сайд Никола Старжен мэдэгджээ.

Ирланд, Уэльс улсууд мөн үүнтэй төстэй арга нэвтрүүлэх гэж байгааг тэр бас хэлсэн байна. Архи, согтууруулах ундаатай холбоотой өвчлөлийг бууруулахын тулд хатуу ундааны нэгжийн үнэлгээ хамгийн багадаа 50 пенс ($0.70) байхаар хуульчилж байгаа юм.

Өөрөөр хэлбэл аяга хатуу ундааны үнэ хамгийн багадаа ийм байна гэсэн үг.

Alcohol Focus Scotland байгууллагын захирал Алисон Дугласын тооцоолсноор уг хууль хэрэгжиж эхэлсэн эхний нэг жилд 58 хүний амь аврагдах гэнэ. Аажмаар үр дүн нь нэмэгдсээр 20 жилийн дараа жилд 121 шотланд хүний амийг авардаг болох ажээ. Тиймээс эрүүлийг хамгаалах салбарынхан шинэ хуулийг талархан хүлээж авч байна.

Гэхдээ өндөр чанартай вискиг согтууруулах ундаанд тооцдоггүй Шотландад уг үнийн доод хязгаар төдийлөн нөлөөлөхгүй гэж шүүмжлэх хүмүүс ч байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP