Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

“Korean Air”-ын өв залгамжлагч цагдаад байцаалт өглөө

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө Korean Air компанийн өв залгамжлагч бүсгүй Сөүл хотын Гансео дүүргийн цагдаагийн хэсэгт ирж байцаалт өгчээ.

Компанийн ерөнхийлөгч Чо Ян Хогийн бага охин Чо Хюн Мин бизнес уулзалтын үеэр бусдын биед халдсан гэх дуулианд орооцолдоод байгаа юм. Уулзаж байсан зар сурталчилгааны компанийн менежэр рүү хашхиран хараал хэлж, аягатай ус нүүр рүү нь цацсан гэдгээ тэр хүлээгээд байгаа. Гэхдээ түүнийг шилэн аяга шидсэн гэх сэжиг бас байгаа тул цагдаа нар байцааж, үнэнийг тодруулахаар болсон байна. Хэрвээ шилэн аяга шидсэн бол түүний хэрэг хүндрэх юм.

Korean Air компанийн тэргүүн дэд захирлын албыг хашиж байсан Чо Хюн Минийг эцэг нь өнгөрсөн долоо хоногт огцруулснаа мэдэгдэж байв. Тэр өнөөдөр цагдаагийн хэсэг рүү орохоосоо өмнө сэтгүүлчидтэй уулзсан ч уучлал гуйхаас өөр үг хэлээгүй байна.

Саяхан бас түүний ээж ажилчдын биед халдан, дарамталж байгаа дүрс бичлэг хэвлэлүүдээр тарсан юм. Түүний эгч Чо Хюн А 2014 онд мөн нисэх онгоцны ажилтны биед халдан танхайрсан хэргээр ял сонсож байжээ.

Өмнөд Солонгосын эдийн засагт нөлөө бүхий гэр бүлийн компаниудыг чаебол гэж нэрлэдэг ба тэдний үр хүүхдүүдийн ёс суртахууны зөрчил, хууль бус үйлдэлд иргэд онцгой мэдрэмжтэй ханддаг юм.

 
 

Эх сурвалж: Korea Times