Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн туйлууд солигдох болоогүйг эрдэмтэд мэдэгдлээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

2018 оны эхээр хүмүүсийн дунд дэлхийн бөмбөрцгийн туйл солигдож, том хэмжээний гамшиг үүсэх цаг хугацаа болж байгаа тухай яригдах болсон юм.

Хэрвээ ингэвэл дэлхийн агаар мандалд нарнаас, сансрын уудмаас хортой цацрагууд нэвтэрч дэлхийн зарим хэсэг амьдралгүй болох ба бүх цахилгаан төхөөрөмжүүд ажиллагаагүй болно гэж анхааруулж байв.

Тэгвэл өчигдөр “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд “Дэлхийн соронзон туйлууд солигдох болоогүй” гэсэн эрдэмтдийн тайлбар нийтлэгджээ.

Бөмбөрцгийн цөмд байгаа төмөр, никел зэрэг металлын үйлчлэлээр соронзон орон үүсдэг ба энэ нь дэлхийг нарны шуурга, сансрын хорт туяанаас хамгаалж байдаг. Бас хүн, амьтад зүг чигээ олоход тусалж, харилцаа холбоо, хиймэл дагуулын ажиллагааг хамгаалж байдаг.

Хамгийн сүүлд 780 мянган жилийн өмнө дэлхийн туйлууд солигдож байсан гэдэг. Тиймээс 1840-өөд оноос эхлэн эрдэмтэд соронзон орныг судалж, ирээдүйд дахин туйл солигдох талаар зөгнөж эхэлсэн юм.

Дэлхийн соронзон орны хүч 100 жил тутамд 5 хувиар багасаж байгаа нь ийм таамаг дэвшүүлэхэд хүргэж байв.

Тэгвэл эрдэмтдийн судалгаагаар ийм үзэгдэл ойрын үед болох шинжгүй, соронзон орны хүч багасаж байгаа нь яваандаа нөхөгдөнө гэж тооцоолжээ.

Туйл солигдох хүртэл дахиад олон мянган жилийн хугацаа байгаа гэж тэд үзсэн байна.

Соронзон туйл солигдоно гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. NASA энэ тухай “Туйл солигдох нь онцгой тохиолдол биш, энэ бол хууль” гэж тайлбарлаж байв.

Үүнээс гадна туйл солигдох нь хүмүүсийн төсөөлж байгаа шиг хор хөнөөлтэй үзэгдэл болохгүй байх ч магадлалтай гэнэ. Учир нь хамгийн сүүлд дэлхийн туйл солигдох үеийн геологийн болон биологийн ул мөр,  баримтаас харвал тийм том аюул тохиолдож байсан шинж харагдахгүй байгааг эрдэмтэд тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Independent