Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Германы экс канцлерийг гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон хэргээр Өмнөд Солонгосын шүүхэд өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Германы канцлерь асан 74 настай Герхард Шройдер өнгөрсөн нэгдүгээр сард өөрөөсөө 26 насаар дүү орчуулагч Солонгос бүсгүй Ким Со Ёнтай гэрлэх гэж байгаагаа зарлаж байв.

Өмнө нь дөрвөн удаа амьдрал зохиож байсан канцлерь агсныг “Audi man” гэж хочилдог байсан нь Ауди компанийн логонд байдаг дөрвөн цагирагтай холбоотой байсан юм.

Тэгвэл түүний сүйт бүсгүйн өмнөх нөхөр Шройдерыг гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон хэргээр Даваа гарагт шүүхэд өгсөн байна. Гэр бүлийн харилцаанд хуучинсаг үзлээр ханддаг Өмнөд Солонгос улс 2015 оныг хүртэл гэр бүлээс гадуурх харилцааг гэмт хэрэгт тооцож, хатуу шийтгэдэг байв. Харин одоо ийм төрлийн хэргийг иргэний шүүхээр шийддэг болсон.

Ким бүсгүй хуучин нөхрөөсөө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард салж байжээ.

Гэтэл канцлерийн экс эхнэр есдүгээр сард гэр бүлээ салгах болсноо зарлаж, үүнд нь Кимийг буруутай гэж мэдэгдэж байв.

Шройдер, Ким хоёр хоёул гэр бүлтэй байхдаа уулзаж байсан нь батлагдсан тул бүсгүйн өмнөх нөхөр сэтгэл санааны хохирлоо барагдуулах 100 сая вон ($94,000) нэхэмжилж шүүхэд хандсан байна.

Ким Со Ён нь Германы хөгжлийн агентлагийн Сөүл дэх төлөөлөгчөөр ажилладаг ба Шройдерт орчуулагчаар ажиллаж байсан юм. Социал демократ Герхард Шройдер 1998-2005 оны хооронд Германы канцлериар ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: AFP