Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Япончууд яагаад архи даадаггүй болсноо ойлгохгүй байгаа гэнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Саяхан Японы хэсэг эрдэмтэд генетикийн судалгаа хийсний үр дүнд сүүлийн 2,000-3,000 орчим жилийн хугацаанд энэ үндэстний согтууруулах ундаа шингээх чадвар эволюцийн үр дүнд муудсаар ирснийг тогтоожээ.

Эволюцийн өөрчлөлт нь тухайн орчинд тухайн хүн амьтныг дасан зохицож, амьд үлдэхэд нь тусалдаг байгалийн үйл явц.

Харин яагаад архинд муу байх нь Япончуудын амьдрах чадварт эерэг нөлөөтэйг Рикен төвийн ахалсан судлаачдын багийнхан ойлгохгүй байгаа гэнэ.

Тэдний судалгааны материал дөрөвдүгээр сарын 24-нд Британий шинжлэх ухааны Nature Communications сэтгүүлд нийтлэгджээ.

Судлаачид 2,200 япон хүний генийг судлаад спирт боловсруулах үүрэгтэй ADH1B, ALDH2 энзимүүд мутацид орж өөрчлөгдсөнийг мэдсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 75 хувийнх нь ADH1B энзим, 25 хувийн ALDH2 энзим үүргээ маш муу гүйцэтгэдэг болсон байжээ. Харьцуулбал Америк, Европчуудын биеийн энэ функц маш сайн ажиллаж байсан гэнэ.

Сонирхолтой нь уг мутаци үе дамжин удамшиж, япончуудын 100 үеийн турш суларсаар ирсэн байжээ.

Судалгаанд оролцсон Осакагийн их сургуулийн генетикийн статистикийн профессор Юкинори Окада “Эволюцийн нэг жишээ бол Африкийн хүмүүсийн цусан дахь онцгой улаан бөөм нь тэдний биед малариа өвчин халдварлахаас сэргийлдэг. Харин Япончуудын хувьд бага уудаг байх нь яг ямар ач холбогдолтой нь ойлгомжгүй байна” гэж тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Asahi Shimbun