2018/12/11
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,634.40₮
B32
УЛААНБААТАР
-13°
|
-22°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-20°
00:00
S32
-24°
01:00
S32
-26°
02:00
S32
-25°
03:00
S32
-26°
04:00
S32
-27°
05:00
S32
-27°
06:00
S32
-27°
07:00
S32
-26°
08:00
S32
-26°
09:00
S32
-25°
10:00
S32
-20°
11:00
S32
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюу Толгой 11 тэрбум төгрөгийг эхний ээлжинд Монголын Засгийн газарт шилжүүллээ

Б.Ану
2018 оны 4 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Оюу Толгой (ОТ) далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг Дубайд хийсэн билээ. Энэхүү гэрээг хийхээс өмнө Монголын талаас ОТ-д 130 сая долларын татварын акт тавиад байсанд хоёр тал ойлголцолд хүрч Дубайн гэрээ хийгдсэн гэж үздэг. Гэвч энэ гэрээг байгуулахад Монголын талыг төлөөлсөн Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан,  Б.Ариунсан нарыг баривчлаад байна.

Монгол Улсын Татварын Ерөнхий Газар (ТЕГ) 2018 он гаруут ОТ-д 155 сая долларын татварын акт тавьсан нь тодорхой болсон. Энэ нь 2013- 2015 оны үйл ажиллагаанд хийсэн аудитын дүгнэлтээр тодорхой болсон гэж мэдээлэгдээд буй. 

Үүнээс үзвэл ОТ-н далд уурхайн Дубайд хийгдсэн гэрээний хэлэлцээний үеэрх татварын маргаан цэглэгдээгүйг, тухайн үеийн тохиролцоог одоогийн Монголын Засгийн газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үйл явдлаас харагдах ажээ. 

Сүүлд ТЕГ -ын тавьсан актаар ОТ-д 130 бус 155 сая доллар буюу нэмэгдүүлж акт тавиад байна. 

Энэ асуудалд Рио Тинтогийн зүгээс Монголын татварын албаныхантай хэлэлцэж эхлээд байгааг мэдэгдсэн. Тэгвэл асуудлыг шийдэхдээ татварын маргаантай холбогдуулан Монгол Улсын ОТ төсөл дэх өгөөжийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах хоёр талын хувь нийлүүлэгчдийн ажлын хэсгийг байгуулах саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тавьсанаа тухайн үед мэдэгдэж байв.

Харин өчигдөр авсан мэдээллээр Рио Тинто Засгийн газрын энэ саналыг хүлээн авч Монголын гурван яамд хамтран татварын маргааныг шийдвэрлэх утга бүхий захидал илгээснийг бид мэдээлсэн. 

Өнөөдөр авсан мэдээллээр ОТ татварын маргааны хүрээнд Монгол Улсын Засгийн газарт 11 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа аж. Харин 5.6 тэрбум төгрөгийг өршөөлгөж байгаа бол үлдэж байгаа 360 тэрбум төгрөгийг хэрхэн шийдвэрлэхээ хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсгээр шийдвэрлэх ажээ. 

155 сая долларыг тухайн үеийн ханшаар 377 тэрбум төгрөгөөр тооцож байна. 

Баттай эх сурвалжуудын мэдээлж буйгаар хувь нийлүүлэгчдэд асуудлаа шийдэхэд 30 хоногийн хугацаа үлджээ. 

x