Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюу Толгой"-д тавьсан $130 саяын актыг $30 сая болгож бууруулсан уу ...

Б.Ану
2014 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Copyright © 2014 Oyu Tolgoi

Монгол Улсын Засгийн газар болоод "Оюу Толгой" төслийн хөрөнгө оруулагчид татварын асуудалд харилцан нааштай тохиролцоонд хүрсэн талаар өчигдөр Уул уурхайн Дэд сайд О.Эрдэнэбулган мэдээлсэн билээ. 

Далд уурхайн санхүүжилт шийдэгдээгүй байтал татварын асуудлаар 130 сая ам.долларын акт тавьсан нь "гал дээр тос нэмсэн" хэрэг болсон гэж эдийн засагчид тухайн үед үзэж байсан билээ. 


ОТ шинэ мэдээллийн талаар Purplebook:

Зарим эх сурвалж  "ОТ-д тавиад байгаа 130 сая ам.долларын татварын актыг 30 сая ам.доллар болгон бууруулсан байх магадлалтай" гэж бичиж байна. 

 

Рио Тинтогийн ТУЗ-ийн Нэр дэвшүүлэх хорооны дарга Jan du Plessis Монголд ёсдүгээр сарын сүүлээр ирэх төлөвлөгөөтэй байна. 

 

Тэрбээр ОТ-д тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх зорилгоор ирж байгаа аж. Харин TRQ-гийн гүйцэтгэх захирал Kay Priestly сар орчмын өмнө мэдээлэл өгөхдөө Далд уурхайн санхүүжилт дараах нөхцлүүд биелэсэн тохиолдолд үргэлжилнэ гэсэн юм.

Үүнд:

  • санхүүжилтийн хэмжээгээ тохиролцож, 
  • далд уурхайн ТЭЗҮ-ийг баталж,
  • шаардлагатай бүх зөвшөөрлийг авсны дараа ажил цааш үргэлжилнэ. ТЭЗҮ бараг дууссан боловч татварын актын асуудал шийдэгдэхгүй бол хүлээлгэн өгөхгүй гэжээ. 

Татварын асуудал шийдэгдсэнээр далд уурхайн санхүүжилтийн хэмжээ, түүний Монголтой холбогдох зардлын хэсэг, ил уурхайн санхүүжилтийн зардлын хэтрэлт зэргийг шийдэх үлдэж байна. 

Уг мэдээлэл зах зээлд цацагдсанаар Нью - Йоркийн бирж дэх хувьцааны ханш 7.65 хувиар өсч 3.8 ам.долларт хүрлээ.

Эх сурвалж: http://www.bloomberg.com/quote/TRQ:US