2018/07/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B04
УЛААНБААТАР
26°
|
15°
B34
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
15:00
S102
24°
16:00
S45
23°
17:00
S45
23°
18:00
S45
23°
19:00
S102
21°
20:00
S102
20°
21:00
S44
19°
22:00
S44
17°
23:00
S44
17°
00:00
S44
16°
01:00
S102
15°
02:00
S44
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/12 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Багш нарын цалин хөлсийг нэмэхгүй бол дахин ажил хаялт зарлана"

М.Сувданзаяа, Үндэсний шуудан
2018 оны 4 сарын 12
iKon.MN

Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой шаардлагыг өнөөдөр Засгийн газарт хүргүүлсэн талаараа мэдээлэл хийлээ.

Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-ны дарга Ж.Батзориг “2017 оны сүүлээр багш нар тэмцэл хийснээр Засгийн газраас тодорхой шийдвэрүүд гаргасан боловч одоог хүртэл бодит үр дүн гараагүй байна.

Боловсролын салбарт ажиллаж буй хүмүүсийн амьдрал өдөр ирэх тусам доройтож байгаа тул бид дараах таван шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна. Бидний шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд ҮЭ байгууллагын хуулиар олгогдсон эрхийн дагуу тэмцлийн үйл ажиллагаагаа тавдугаар сарын 1-ээс эрчимжүүлнэ” гэлээ. 

Тэрбээр Засгийн газарт хүргүүлж буй шаардлагаа уншиж танилцууллаа.

  1. Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар хийх “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг дөрөвдүгээр сарын 30-ны дотор яаралтай хийж тохиролцоонд хүрэх
  2. “2018 оны улсын төсөвт 56.6 тэрбум төгрөг тусгаж, төсвийн байгууллагын ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлнэ” гэсэн “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр”-ийн нэмэлтийг сургууль, цэцэрлэгийн амралт хэлэхээс өмнө хэрэгжүүлж эхлэх
  3. УИХ-ын 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 29 дүгээр тогтоолын 4, 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгох асуудлыг УИХ-д тавьж, шийдвэрлүүлэх
  4. Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургууль, мэргэжлийн боловсролын байгууллагын багш, албан хаагчдын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу олгогдох урамшуулал төсөвт бүрэн тусгагдаагүй тул улсын төсөвт тодотгол хийх 
  5. БСШУСЯ, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭХ-оос “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийн нэмэлтээр тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэх, хамтын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах асуудлаар тодорхой арга хэмжээ авах.

2017 онд багш нар болон ШУ-ы салбарынхан цалин хөлсөө нэмэгдүүлэх, бодит орлогоо нэмэгдүүлэх асуудлаар УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага тавьж, ажил хаялт хүртэл зарлаж байсан. “Тухайн үед манай улс эдийн засгийн хямралтай байсан тул бид энэ асуудлыг хойшлуулсан. Харин энэхүү шаардлагаас хойш 3-4 сар цалин хөлс нэмэхгүй бол багш нар ахин ажил хаялт зарлаж, улмаар 2018-2019 оны хичээлийн эхлэхгүй ч байх магадлалтай” гэдгийг Шинжлэх ухааны хүрээлэнгийн ҮЭХ-ы дарга Т.Баясгалан хэллээ.

Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын салбарт ажилладаг хот болон орон нутгийн ажилтнууд “Бид уртасгасан цагаар өдөр бүр ачаалалтай ажилладаг тул өөрсдийн хөдөлмөрлөх нөхцөл байдлыг сайжруулах талаар тэмцэх ямар ч цаг байдаггүй. Тиймээс ҮЭХ-оороо дамжуулан энэхүү шаардлагыг хүргүүлж байна” гэдгээ илэрхийлээд шаардлагын хариуг 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор ирүүлээгүй тохиолдолд хуулийн хүрээнд тэмцлээ эрчимжүүлэхээ мэдэгдлээ.

x