2018/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,511.22₮
B16
УЛААНБААТАР
|
-2°
B14
УЛААНБААТАР
|
-3°
B30
УЛААНБААТАР
|
-5°
22:00
S16
23:00
S16
00:00
S16
01:00
S16
02:00
S16
03:00
S16
-1°
04:00
S16
-1°
05:00
S16
-1°
06:00
S16
-1°
07:00
S16
-2°
08:00
S26
-1°
09:00
S26
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/04/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Холбооны Мөрдөх Товчоо Трамптай холбоотой бүсгүйчүүдийн баримтыг цуглуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 4 сарын 11
iKon.MN

Өнгөрсөн Даваа гарагт Холбооны Мөрдөх Товчооныхон ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгч Майкл Коэны ажлын байр, гэр, зочид буудлын өрөөнд нэвтэрч, нэгжих ажиллагаа явуулсан юм.

Энэ үеэр тэд Трамптай дотно харьцаатай байсан гэгддэг порно жүжигчин, Плэйбой модель бүсгүйчүүдтэй холбоотой баримт материалыг хайж, цулгуулсан тухай энэхүү ажиллагаанд ойр эх сурвалж мэдээлжээ.

Порно киноны жүжигчин, дэлгэцийн нэр нь Сторми Даниэлз гэх Стефани Клиффорд ерөнхийлөгчтэй 2006 онд дотно харилцаанд орж, улмаар 2016 онд сонгуулийн өмнө нууц хадгалах гэрээ байгуулж, их хэмжээний бэлэн мөнгө ($130,000) авснаа зарлаад байгаа юм.

Мөн Плэйбой сэтгүүлийн модель асан Карен Макдугал хэмээх эмэгтэй Трамптай 10 сарын хугацаанд дотносож байснаа дэлгэж байв.

Макдугал бас 2016 оны сонгуулийн өмнө нууц хадгалах гэрээ байгууж, $150,000 авснаа хүлээгээд байгаа юм.

Коэны ажлын байр, гэрт нэгжлэг явуулсанд Дональд Трамп ихэд бухимдаж твиттер хуудсандаа хатуу мэдэгдлүүд хийгээд байна. Тэрээр Холбооны Мөрдөн Товчооны явуулсан ажиллагааг “Улс орны эсрэг халдлага” гэж нэрлэсэн юм.

Трамп болон Оросын эрх баригчдын хэлхээ холбоог мөрдөн шалгах ажлыг удирдаж байгаа тусгай прокурор Роберт Мюллер уг ажиллагааг захиалсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Сэтгүүлчид Трампаас Мюллерийг албан тушаалаас нь огцруулах эсэхийг асуухад тэр “Юу болохыг харцгаая” гэсэн хариулт өгчээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

x