Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэс Таван толгой"-н захирал Д.Ариунболдыг чөлөөлж Б.Ганхуягийг үүрэг гүйцэтгэгчээр томиллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2018 оны 4 сарын 4
iKon.MN
Зураг зураг

"Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд ажлаа өгч, оронд нь тус компанийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг түр орлон гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ. 

Уг мэдээллийг ЭТТ ХК-ийн хэвлэлийн алба баталж байна. Б.Ганхуягийн товч намтар, ажлын туршлагыг хүргэе. 

 

ТОВЧ НАМТАР

Төрсөн он: 1975

Мэргэжил:  Эрх зүйч, улс төр судлаач

Мэргэшил:  Магистр

Ам бүл: Эхнэр, 4 хүүхэд

Ажлын туршлага:

1999-2000 онд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилтан,
2001-2007 онд Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгч,
2005-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын орон тооны бус зөвлөх,
2005-2007 онд "City phone” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
2007-2013 онд "Эрдэнэс” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд дарга,
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын "Таван толгой”, "Оюу толгой” төслийн Нарийн бичгийн дарга,
2007-2013 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргааны хэлтсийн дарга, Дэд захирал,
2011-2012 онд "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн,
2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
2016 оны 9 дүгээр сараас "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн Тэргүүн дэд захирлаар тус тус ажиллаж байна.

Зураг
13 | 16 | 16 цаг