2018/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,410.82₮
B30
УЛААНБААТАР
14°
|
B32
УЛААНБААТАР
23°
|
B32
УЛААНБААТАР
28°
|
10°
09:00
S28
10:00
S28
11:00
S44
10°
12:00
S44
11°
13:00
S44
12°
14:00
S44
13°
15:00
S44
13°
16:00
S44
13°
17:00
S44
13°
18:00
S44
14°
19:00
S44
13°
20:00
S44
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/03/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинзо Абэгийн хувь заяа “дээсэн дөрөөн дээр” байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 3 сарын 13
iKon.MN

Эхнэртэй нь холбоотой газрын наймааны асуудал Японы ерөнхий сайд Шинзо Абэгийн суудлыг ганхуулж эхэллээ.

Сургалтын хөтөлбөрт нь үндсэрхэг үзэл давамгайлдаг гэдэг Моритомо Гакуэн сургуульд засгийн газар хөнгөлөлттэй үнээр газар олгосон дуулиан өнгөрсөн оноос эхлэн дэгдсэн юм. Уг сургуультай Абэгийн эхнэр Акие Абэ нэр холбогдож байв.

Тухайн үед газрыг хямд үнээр зарсан явдал нь газар цэвэрлэх зардлыг сургууль гаргасантай холбоотой гэж албаныхан тайлбарлаж байжээ. Мөн ерөнхий сайд Шинзо Абэ хэрвээ өөрийнх нь болон эхнэрийнх нь нэр уг наймаанд холбогдсон баримт илэрвэл огцроход бэлэн гэж мэдэгдсэн юм.

Гэтэл өчигдөр буюу Даваа гарагт тус улсын сангийн яам газрын наймааны бичиг баримтаас Абэгийн эхнэрийн нэрийг хасаж зассан болохоо хүлээн зөвшөөрсөн нь байдлыг улам хурцатгалаа.

Уг бичиг баримтуудыг парламентын хүсэлтээр танилцуулахаас өмнө засварласан байв. Сангийн яамны газрын дарга Нобухиса Сагава бичиг баримтыг зассаныг өчигдөр тус яамны сайд Таро Асо мэдэгдсэн юм. Сагава нь өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцорсон.

Ингэснээр баримтыг нуун дарагдуулах гэсэн оролдлого нь анх яригдаж байсан газрын наймаанаас илүүтэй Абэ, Асо нарт асуудал үүсгэж байна.

 
Абэ, Асо нар

Асо өчигдөр мэдэгдэл хийхдээ энэ хэргээс болж огцрох бодолгүй, гэхдээ ажилтны гаргасан алдаанд хариуцлага хүлээнэ гэсэн юм.

Асо нь сангийн сайдын хажуугаар ерөнхий сайдын орлогчийн үүргийг давхар гүйцэтгэдэг, Абэгийн танхимын чухал хүн. Хэрвээ тэр огцорвол Абэгийн засгийн газар оршин тогтноход хэцүү болох юм. Олон нийтийн дунд Асог огцруулах шаардлага нэмэгдэж байгааг судалгаа харуулж байна.

Гадна талдаа Япон улс хүнд хэцүү сорилтуудтай тулгараад байгаа. Хойд Солонгосын заналхийлэл, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын протекшнист (зах зээлээ хамгаалах) бодлого Токиогийн хувьд нэн тэргүүний шийдэх асуудлууд юм. Хэрвээ Японы улс төр тогтворгүйтвэл дэлхийн гуравдагч том эдийн засагт бас аюул нүүрлэх нь тодорхой байна.

 

Эх сурвалж: Reuters

 

x