Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/28-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг төрийн өмчид авсныг Үндсэн хуулийн цэц хэлэлцэнэ

ikon.mn
2018 оны 2 сарын 28
iKon.MN

Блю Скай зочид буудлын III давхар Diamond Hall танхимд

09:30 цагт Bloomberg TV Mongolia, НЗДТГ-тай хамтран "Утаагүй Улаанбаатар 2" форумыг зохион байгуулна.

Үндсэн хуулийн цэцэд

09:30 цагт Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар ““Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

Нийслэлийн мэдээллийн төвд

10:30 цагт Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын бодибилдинг, Фитнесийн холбооноос хамтран нийслэлийн залуучууд 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр фитнесс, бялдаржуулах клубүүдэд үйлчлүүлэх боломжтой болсон талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

11:00 цагт Нийслэлийн Цэргийн штабаас "Оюутан цэрэг"-ийн бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор хэвлэлийн хурал хийнэ.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагт “TV2” телевизийнхэн Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазартай хамтран дэлхийд тархсан Монголчуудаа эрэн сурвалжлах мөн хүний амьдралын ээдрээтэй хувь заяа, хүн фиолсофийн тухай “Хөх тойрог” дэлхийн төсөл эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:30 цагт Томоохон улс төрчдийг АТГ-т шалгуулах асуудлаар төрийн бус байгууллагууд хамтран мэдээлэл хийнэ.

Төрийн ордны 1 давхарын 111 тоотод

11:30 цагт Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт үйлдвэр болон Стандарт банкнаас авсан 172 сая долларын зээлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.