Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Гуравдугаар сарын 8-нд нэг ч ээжийг хогийн цэг дээр ажиллуулахгүй байхын төлөө аян эхлүүлж байна"

Ж.Хулан, iKon.mn
2018 оны 2 сарын 27
iKon.MN
 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан өрх толгойлсон, амжиргааны түвшин доогуур эхчүүдэд сэтгэлийн дэм өгөх хандивын аян өрнүүлж байгаа талаар Улсаа Аврах Ард Түмний Үндэсний Хөдөлгөөнөөс /УААТҮХ/ өнөөдөр мэдээлэл хийлээ.

УААТҮХ-ний Ерөнхий зохицуулагч Б.Жагар "Манай хөдөлгөөнөөс олон хүүхэдтэй ганц бие эмэгтэйчүүдэд тусламж хүргэх хандивын аян зохион байгуулж байна. Аянд иргэд болон аж ахуйн нэгжүүд туслалцаа үзүүлсээр байна.

Энэ бол зөвхөн эхлэл. Бид 100 өрхөд туслахаар том зорилго тавьсан. Айл бүрийн амьдрал өөр байгаа. Би өдөрт гурван удаа хооллодог бол хоёроос нь татгалзаад үүнийгээ хандив болгон өгөх юм. Эх хүн, эмэгтэй хүн өнөөдөр хогийн цэгт үүрийн 04:00 цагаас 20:00 цаг хүртэл, зарим нь 24 цагийн турш 3,000-5,000 төгрөг олохын тулд ажиллаж байна.

Тэгэхээр төрийн бодлогын гадуур хаягдсан ээжүүд, хүүхэд багачууддаа туслахыг бидний зүгээс уриалж байна. Хүн бүр өөрсдийн чадах чинээгээрээ туслаарай. Таны тусламж монголын олон ээжүүдийг нэг өдөр баярлуулах том ач тус.

Нэг ч ээж гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр хогийн цэг дээр ажиллаж болохгүй. Мөн бидэнд туслалцаа үзүүлсэн:

  • Язгууртны ёс уламжлал судлалын академи
  • Цэнгэг спорт загасчлалын клуб НҮТББ
  • БЗД-ийн иргэн С.Болормаа
  • ХУД-ийн иргэн Д.Нансалмаа
  • ЧД-ийн иргэн Д.Чинзориг
  • Өмнөговь аймгийн иргэн Б.Азжаргал
  • Иргэн А.Эрдэнэчимэг нарт талархсанаа илэрхийлж байна" гэлээ.

Хандивын аянд нэгдэх иргэд 99191388 дугаарын утсаар холбогдох боломжтой.