2018/05/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B28
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
17:00
S26
26°
18:00
S28
26°
19:00
S28
24°
20:00
S44
21°
21:00
S44
17°
22:00
S44
14°
23:00
S44
11°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S28
04:00
S28
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв аймгаас төрөн гарсан Улсын аварга малчдад шагналыг нь гардуулж өгөв

ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Төв аймгийн Баян сумын малчин Э.Содномжамц, Ц.Ганхүү, Баянжаргалан сумын малчин Р.Мөнхдорж нарт “Монгол Улсын аварга малчин”-ы шагналыг нь өчигдөр гардуулж өглөө.

Малчин Э.Содномжамц 1991 оноос хойш мал маллаж, 2003 онд “Мянгат малчин” болсон амжилтаа 14 жил дараалан хадгалжээ. Тэрбээр сүүлийн 3 жилд 867 толгой малыг 13 айлд өгч малжуулсан байна.

 

Түүнчлэн багийн төвийн барилгын засвар, Улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын алба, сум багийн үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө оруулснаас гадна нутгийнхаа амьдралын боломж муутай зарим оюутнуудын сургалтын төлбөрийг даадаг ажээ.

Эднийх малаа жил бүр төлөөр нь өсгөж, 100 эхээс 100 төл бойжуулж байгаа бөгөөд 2017 онд 4,025 мал тоолуулсан байна.

 

Малчин Цэенбальдарын Ганхүү 25 жил мал маллаж байгаа, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд мал сүргээ хамруулахад онцгой анхаарч ажилладаг юм байна.

Сүүлийн 3 жилд 378 толгой малыг 7 айлд өгч малжуулснаас гадна туслах малчнаа жилд 55 богоор малжуулдаг аж. Тэрбээр сум, орон нутгийн хөгжилд тогтмол хувь нэмэр оруулдгийг нутгийнхан нь сайшаан ярьж байлаа.

Баянжаргалан сумын малчин Рэнцэндоржийн Мөнхдорж илгээлтээр малчин болсноосоо хойш 35 жил мал маллажээ. Тэрбээр удам залгасан сайн малчин бөгөөд аав Х.Рэнцэндорж нь “Улсын аварга малчин”-аар хоёр удаа шалгарч, улмаар Монгол Улсын гавьяат малчин цол хүртсэн бол нэг ах нь “Улсын аварга малчин” юм байна.

 

Р.Мөнхдорж отор нүүдэл сайн хийдэг, малдаа дундаас дээш тарга хүч авахуулж, малаа төлөөр нь өсгөдөг малчин юм. Эднийх 9 өрхийг 766 малаар малжуулсан, сумын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг байнга дэмждэг, сүүлийн 5 жил дараалан сумандаа “Өргөмжит ээж”-ийн арга хэмжээг ивээн тэтгэж байгаа юм байна.

УИХ-ын дарга М.Энхболд эдгээр малчдад “Улсын аварга малчин”-ы энгэрийн тэмдэг, цом, өргөмжлөлийг гардуулж өгөх үеэрээ хэлсэн үгэндээ “Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, нутаг орныхоо хөгжил, нийгмийн салбарт байнга дэмжлэг үзүүлж, мал цөөтэй, амьжиргаа тааруу иргэдэд туслан малжуулж байгаа Та бүхний сайн үйлсийг зөвхөн нутаг орныхон чинь төдийгүй төр засаг үнэлэн хүндэлж байгаагийн илрэл нь энэхүү цолыг хүртээсэн явдал юм” хэмээн онцоллоо.

 

УИХ-ын дарга М.Энхболд Баянжаргалан сумын иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, хууль тогтоох байгууллага УИХ-ын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, төр засгийн бодлого шийдвэр, гарч буй эерэг үр дагаврын талаар танилцуулж, тэдний санал бодлыг сонслоо.

Тэрбээр Баянжаргалан сумын сурагчдын дотуур байрны шав тавих ёслолд оролцсон юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах дотуур байрны барилгын ажил энэ жил эхэлж, 2019 онд ашиглалтад орсноор сумын сургуулийн нийт сурагчдын 60-аас илүү хувийг бүрдүүлдэг малчдын хүүхэд ая тухтай амьдарч, суралцах боломжоор хангагдах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.             

x