2018/05/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,405.65₮
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
B28
УЛААНБААТАР
|
B30
УЛААНБААТАР
14°
|
-3°
17:00
S26
26°
18:00
S28
26°
19:00
S28
24°
20:00
S44
21°
21:00
S44
17°
22:00
S44
14°
23:00
S44
11°
00:00
S44
01:00
S44
02:00
S44
03:00
S28
04:00
S28
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саакашвилиг Украинаас Польш руу албадан гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 2 сарын 13
iKon.MN

Украины хил хамгаалах газар өчигдөр тус улсын нөлөөтэй улс төрчдийн нэг Михайл Саакашвилиг хууль бусаар Украинд ирсэн гэсэн үндэслэлээр Польш руу албадан гаргасан байна.

Саакашвили Польшид ирснийхээ дараа “Надад тулгасан эрүүгийн хэрэг бол зохиомол зүйл. Путин, Порошенко, Иванишвили нар намайг зайлуулахыг хүсэж байна” хэмээн дэмжигчиддээ хандан хэлжээ. Бидзина Иванишвили нь Гүржийн ерөнхий сайд асан хүн юм. Өчигдөр өглөө Украины аюулгүй албаныхан нийслэл Киев хот дахь намын төв байрных нь ойролцоо Гүрж ресторанаас түүнийг баривчилж, нисэх буудалд хүргэсэн юм.

Саакашвили өөрийг нь баг зүүсэн хүмүүс хулгайлсан тухай фэйсбүүк хуудсандаа бичсэн байна. Түүний нийтэлсэн видео дүрсэнд зэвсэгтэй, дүрэмт хувцастай хүмүүс ресторанд орж ирээд Саакашвилиг баривчлан авч гарсан нь бичигджээ.

Украины хилийн албаны төлөөлөгч Олег Слободян “Энэ хүн бол Украинд хууль бусаар нэвтэрсэн. Тиймээс хуулийн дагуу түүнийг анх ирсэн газарт нь буцааж байна” гэсэн юм.

Саакашвилиг Европын Холбооны иргэний гэр бүлийн хүн тул Украины талын хүсэлтээр Варшавт хүлээж авснаа Польшийн тал мэдэгджээ. Түүний эхнэр Сандра Элизабет Ройлофс-Саакашвили нь Нидерландад төрсөн, тус улсын иргэн юм.

2014 онд Евро Майданы дараа Порошенко Гүржийн экс ерөнхийлөгчийг өөрийн холбоотон болгож, Одесс мужийн захирагчаар томилсон. Гэвч сүүлдээ тэд хагаралдаж, 2017 оны долдугаар сард Саакашвилигийн Украины иргэншлийг Порошенко хүчингүй болгожээ.

Улмаар есдүгээр сард Саакашвили Польшийн хилээр хүч түрэн орж ирсэн ба Порошенкогийн эсрэг улс төрийн тэмцэл явуулж эхэлсэн байна.

Украины тал түүнийг дарангуйлагч асан Януковичийн гар хөл болж, Оросын дэмжлэгтэйгээр Киевийн засгийн газрын эсрэг ажиллаж байна гэж буруутгадаг юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

 

x