Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

ХОЁРДУГААР САРЫН 10: Орчин үеийн байгууллага тогтсон байдлыг эвдэгч байх ёстой

ikon.mn
2018 оны 2 сарын 10
iKon.MN
 

-Уян хатан, хөдөлгөөнтэй нийгэмд л тэнцвэртэй, нэгдмэл байдал бий болдог-

Нийгэм, нийгэмлэг, гэр бүл зэрэг нь бүгд хуучнаа хадгалах шинжтэй институтүүд байдаг. Тэд бүгд өөрчлөлтийг зогсоох эсвэл удаашруулах, мөн тэнцвэртэй байдлыг хангахыг оролддог. Гэвч бид бүх теорем, үнэт зүйлс, хүний оюун ухааны бүтээл нь хуучирч хоцрогддог, нэг л өдөр дарамт бол хувирдгийг мэднэ.

Тэгсэн ч Томас Жэффэрсоны санал болгосон шиг цаг үе бүрд хувьсгал гаргах нь зөв шийдэл биш юм. Бид хувьсгалыг ололт, амжилт бас шинэ өглөө биш гэдгийг мэднэ. Хувьсгал нь ялзран доройтож, шинэлэг санаа болон байгууллагын дампуурал болон өөрийгөө шинэчлэх оролдлого бүтэлгүйтсэнээс үүсдэг. 

Засгийн газар, их сургууль, бизнес, үйлдвэрчний эсвэл, арми гээд аль нь ч байсан тогтвортой байдлыг хангах цорын ганц зам нь өөрийн бүтцэд системтэй, зохион байгуулалттай шинэчлэлтийг оруулж өгөх юм. Бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээний адилаар байгууллагууд, системүүд, улс төрийн бодлогууд хэзээ нэгэн цагт хоцрогддог. 

Тэд нэг бол зорилгодоо хүрэхээр эсвэл хүрч чадахгүй болсон үедээ хоцрогдож эхэлдэг. Шинэчлэлт болон бизнес эрхлэлт нь эдийн засаг, нийгэмд, бизнест хэрэгтэй байдаг шигээ улсын байгууллагуудад ч мөн хэрэгтэй. 

Орчин үеийн байгууллага тогтоосон байдлыг эвдэгч байж шинэчлэлтэд зориулан өөрийгөө дахин зохион байгуулах хэрэгтэй.

ГҮЙЦЭТГЭХ ЗҮЙЛ: Хамгийн сүүлд таны бүтээсэн эсвэл бүтээхэд тусалсан бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ юу вэ? Та зөвхөн өрсөлдөгчөө дуурайсан уу эсвэл жинхэнэ шинэ санаа хэрэгжүүлсэн үү? Дахиад оролдоод үзээрэй.

Хамгийн сүүлд таны бүтээсэн эсвэл бүтээхэд тусалсан бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ юу вэ? Та зөвхөн өрсөлдөгчөө дуурайсан уу эсвэл жинхэнэ шинэ санаа хэрэгжүүлсэн үү? Дахиад оролдоод үзээрэй.

 

XX зууны менежментийн нөлөө бүхий эрдэмтэн, онолч Питэр Ф.Дракерын  зөв зүйлийг хийх урам зориг, шинэ санаа өгөх 366 өдрийн хичээл буюу "Өдөр бүр Дракертай хамт" номыг iKon.mn зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу гурван сарын турш цуврал болгон уншигч танд хүргэхээр бэлдлээ.