Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Номадик Оф-роуд ХХК Хaскварна /Husqvarna/ мотоциклын брэндийн Монгол дахь албан ёсны дистрибюторын эрхийг авахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 2 сарын 7
Сурталчилгаа
 

 

Гурван жилийн өмнө Номадик Оф-роуд нь цөөн тооны мотоцикл, машинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө Монголын бартаат замд спорт мотоциклоор аялал зохион байгуулдаг анхны тур операторуудын нэг гэдгээрээ танигдаад байна.

Монголын байгаль нь мотоциклоор давхих хоббитой хүмүүст хамгийн тохиромжтой бөгөөд дижитал ертөнцөөс тасарч, задгай талаар эрх чөлөөг мэдрэн давхих боломж олгодог цөөхөн газруудын нэг юм. Энэ давуу талыг ашиглаж бид өнгөрсөн хугацаанд 21 улс орноос ирсэн жуулчинд үйлчилгээ үзүүлэхийн сацуу үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж буйгаа дуулгахад таатай байна. Бид Монголын шилдэг экстрим аяллын тур оператор болох зорилготойгоор компанийнхаа үйлчилгээ, бүтээгдэхүүнийг зогсолтгүй сайжруулж байна.

Хаскварна Монголд

Хаскварна бренд нь дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн мотоциклыг анх 1903 оноос хойш үйлдвэрлэсээр ирсэн бөгөөд компанийн төв оффис болон үйлдвэр нь Австрийн Маттигховен хотод үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Тус компани нь бартаат замын мотоцикл үйлдвэрлэдгээрээ алдартай боловч 2017 оноос эхлэн гудамжны мотоцикл /street bike/-ийн зах зээл рүү хүч түрэн орж байна.

Анхны загварууд болох Свартпилэн 401 /Svartpilen 401/, Витпилэн 701 /Vitpilen 701/ гэх өвөрмөц дизайнтай мотоциклуудаа дөнгөж танилцуулаад буй бөгөөд Монголын мотоцикл сонирхогчид манай шинээр нээгдэх үзүүлэнгийн танхимд эдгээр загваруудтай танилцах боломжтой болж байна. Үзүүлэнгийн танхимын нээлтийг тавдугаар сард нээхээр төлөвлөж байна.

 

Ач холбогдол

Хаскварна брэндийг Монголд оруулж ирснээр манай мотоцикл сонирхогч залуучууд Австрид бүтээгдсэн шилдэг техникийн давуу талыг мэдрэхээс гадна дэлхийн стандартын борлуулалтын өмнөх болон дараах үйлчилгээний үр ашгийг хүртэх боломжтой болно.

Манай үйлчилгээний ажилчид, механикчид гуравдугаар сараас эхлэн Хускварнагийн төв оффист сургалтанд хамрагдаж, дадлагажих тул танд туршлагатай хамт олон үйлчлэхэд таатай байна. Хаскварна брэндийн албан ёсны дистрибютор болсноор Номадик Оф-Роуд компани маань мартагдашгүй аяллуудыг зохион байгуулж, адал явдлаар баялаг Монгол улсад жуулчдыг татна гэдэгтээ итгэлтэй байна.

Nomadic Off-Road LLC, Sukhbaatar district Ulaanbaatar, Mongolia 14200
Phone: +976 8606-0404
E-Mail: info@nomadicoffroad.mn
Web: www.nomadicoffroad.mn

© Nomadic Off-Road LLC

Нийгмийн Сүлжээ / Вэб:

Instagram: www.instagram.com/nomadic_offroad ; www.instagram.com/husqvarnamongolia
web: www.husqvarna.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.