2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
15:00
S28
23°
16:00
S26
22°
17:00
S26
20°
18:00
S28
19°
19:00
S28
17°
20:00
S44
15°
21:00
S44
12°
22:00
S44
11°
23:00
S44
10°
00:00
S44
01:00
S44
02:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдлээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 1 сарын 9
iKon.MN

Төрийн үйл ажиллагааг иргэн төвтэй болгож, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэглээнд нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэхийг Мэдээлэл, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо. 

Бодлогын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж төрийн цахим мэдээлэл солилцооны “Хур” систем ашиглах, тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

Өнөөдрийн байдлаар Үндэсний дата төв, сумдын шилэн кабелийн сүлжээ, иргэний цахим үнэмлэх, 11 11 төв, нийтийн түлхүүрийн дэд бүтэц, ТҮЦ машин, төрийн мэдээлэл солилцооны “Хур” систем бий болсон. Үүний дүнд мэдээлэл, харилцаа холбооны технологи ашиглан төрийн бүх үйлчилгээг иргэдэд цахим, нэг цонхны хэлбэрээр үзүүлэх суурь бүрдээд байна.

Цахим засгийг хөгжүүлснээр иргэд төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран энгийн хялбар хэлбэрээр авах юм. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж энэ хэрээр авилга, хүнд суртал багасан, ил тод байдал  сайжирна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

x