Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын 500 сая төгрөгийн СУПЕР азтан маргааш хонжвороо гардаж авна

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

2017 оны есдүгээр сарын 1-30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн иргэдээс 10 дугаар сарын 22-нд болсон НӨАТ-ын сугалаагаар 500 сая төгрөгийн супер азтан тодорсон билээ. 

Тэгвэл татварын байгууллагаас өнгөрсөн хугацаанд азтаныг шалгаж, баталгаажуулснаар маргааш буюу 12 дугаар сарын 22-ны өдөр 500 сая төгрөгийн эрхийн бичгийг нь гардуулахаар болсон байна. Үүнээс гадна 20 болон 4 сая төгрөгийн азтанууд ч ирэх ажээ. Энэ үйл ажиллагаанд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир, ТЕГ-ын удирдлагууд оролцох юм. 

НӨАТ-ын сугалааны дараагийн тохирол 12 дугаар сарын 24-нд буюу энэ Ням гарагт болно. 

Зураг
13 | 18 | 17 цаг