Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Настай эхээс төрсөн охид хүүхэдгүй байх магадлал өндөр болохыг тогтоожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Их Британид хийгдсэн саяхны судалгаагаар эх нь хожуу насандаа охин төрүүлсэн бол охин нь хүүхэдтэй болох магадлал буурдгийг харуулжээ.

Макгиллийн их сургуулийн судлаачид 43,000 гаруй эхийн мэдээлэл дээр шинжилгээ хийж үзээд ийм дүгнэлт гаргасан байна. Судалгааны тайлан “Human Reproduction” сэтгүүлд нийтлэгджээ.

Анх ийм дүгнэлтийг 2006 онд судлаачид гаргаж байсан бол энэ нь хоёр дахь нотолгоо болж байна. Гэхдээ тэд эхийн нас ба түүний охины үргүйдэл хоёрын холбоосыг нарийн тодорхойлж чадаагүй гэнэ.

Зарим эрдэмтэд үүнийг эхчүүд хожуу насандаа хүүхэд төрүүлэх нь охиндоо дамждаг үржлийн генийг гэмтээдэг гэж таамагласан байна.

Саяны судалгаагаар эхийгээ 30-аас дээш настайд төрсөн охидын 20 орчим хувь нь хожим хүүхэд төрүүлж чадаагүй нь харагджээ. 20 хүрээгүй насанд нь төрсөн охидын дотор энэ хувь 13 байгаа бол 20-24 настай эхийн охидод 15 хувь болж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл эхийн нас нэмэгдэх тусам охиных нь үргүй байх магадлал нэмэгдэж байжээ.

Харин эцгийн нас охидын үргүйдэлд ямар нэг холбоогүй байгаа нь энэ судалгаанаас харагдсан байна.

Сүүлийн жилүүдэд хүүхэд төрүүлэх нас улам бүр хойшлох болсон нь санаа зовоож байгааг судлаачид онцолжээ. Тухайлбал Британид анхны хүүхэд төрүүлэх дундаж нас эхчүүдийн хувьд 30 болж өсөөд байгаа бол тус улсад мэндэлж буй 25 хүүхэд тутмын нэг нь 40-өөс дээш насны эхийнх байгаа юм.

 

Эх сурвалж: Independent