2018/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,418.64₮
B34
УЛААНБААТАР
21°
|
B34
УЛААНБААТАР
25°
|
B28
УЛААНБААТАР
28°
|
13°
19:00
S44
19°
20:00
S32
18°
21:00
S32
16°
22:00
S32
13°
23:00
S32
11°
00:00
S32
10°
01:00
S32
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

$50 тэрбумын хөрөнгийг хураасны дараа Саудын Арабын авлигын эсрэг ажиллагаа завсарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2017 оны 12 сарын 6
iKon.MN

Саудын Арабт эхэлсэн авлигатай тэмцэх ажиллагаа 200 хүнийг баривчилж, 2,000 орчим банкны дансыг царцааж, доод тал нь $50 тэрбумын хөрөнгийг хураасныхаа дараа түр завсарлажээ.

Уг ажиллагааг Саудын Арабын хаан ширээг залгамжлах ханхүү Мохаммед бин Салман санаачлан эхлүүлж, улс орныхоо эрх мэдэл, угсаа сурвалж бүхий олон хүнийг баривчлан шалгасан юм. Гэхдээ авлигаас төрөө цэвэрлэх ажиллагаа зогсоогүй, цаашид үргэлжилнэ гэдгийг албаныхан мэдээлсэн байна.

Баривчлагдсан хүмүүсийн зарим нь сайн дураараа засгийн газартайгаа тохиролцож, их хэмжээний мөнгө шилжүүлсний дараа хэргээс чөлөөлөгдсөн юм. Тухайлбал нэгэн үе хаан ширээг залгамжлах хүмүүсийн тоонд нэр нь багтаж байсан ханхүү Митеб бин Абдуллах $1 тэрбумыг төлсний дараа суллагдсан тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлж байв.

Энэ мэтээр буцааж хураах хөрөнгийн хэмжээг $50-$100 тэрбум болно гэж тус улсын сангийн яам мэдээлж, үүнийг иргэдийг орон сууцжуулах гэх мэт төсөлд зарцуулна гэдгээ зарласан юм.

Газрын тосноос хэт хараат Саудын Араб улс сүүлийн жилүүдэд эдийн засгаа төрөлжүүлэх бодлого барих болсон. Авлигаас ангижрах зорилт нь үүний нэг хэсэг юм. Бас тус улс төрийн өмчит компаниудаа хувьчилснаар $300 тэрбумыг босгох зорилт тавиад байгаа. Ингэж олсон хөрөнгөө газрын тосноос бусад эдийн засгийн салбаруудыг хөгжүүлэхэд зарцуулах ажээ.

 

Эх сурвалж: Reuters

 

x