Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

Гар утсан дахь эмийн сан буюу эмэнд зарцуулах мөнгөө хэмнэх боломж

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 12 сарын 1
Сурталчилгаа

Өвчин хэлж  ирдэггүй гэдэг, гэтэл зарим өвчин олон хоног, сарын өмнөөс  шалтгаангүй ядрах, сульдах зэрэг “дохио” өгсөөр байдаг боловч бидний ихэнхи нь тоодоггүй, эсвэл мэддэггүйгээсээ болоод аюулт өвчинд нэрвэгдэж, удаан хугацаагаар эм болон бусад эмчилгээ хийлгэх нь бий.

Өвчнийг нэг мөсөн дарахын тулд эмийг эмчийн зөвлөсний дагуу удаан хугацаанд хэрэглэхийн тулд чамгүй их зардал гардаг. Хайртай дотны хүмүүс нь өвчинд шаналж байхад  түргэн эдгээхийн тулд  халаасаа сэгсэрээд ч хамаагүй эм  авдаг нь ойлгомжтой. Энэ нь эдийн засгийн хувьд  бас л их “тэнхээ” шаардсан ажил.

Хэрэглэгчдэд тулгардаг санхүүгийн бэрхшээлийг  багасгахад бага ч болов хувь нэмэр оруулах нэгэн цахим бүтээгдэхүүн мэндэлжээ. Эл бүтээгдэхүүнийг HEDU АПП хэмээнэ. Эрүүл мэндийн боловсрол олгох www.hedu.mn вэб хуудсыг хөгжүүлэгчид хэрэглэгчиддээ шинэ бодит боломж олгох зорилгоор эл апп-ыг бүтээжээ.

 

Андройд болон iPhone утас барьдаг, эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай хэн бүхэн уг апп-ыг Playstore эсвэл Appstore ooс HEDU гэж хайгаад гар утсандаа үнэгүй татаж хэрэглэх боломжтой.

Гар утсандаа апп-ыг суулгаад бүртгүүлбэл таны нэр дээр 0 үлдэгдэлтэй цахим данс шууд нээгдэх бөгөөд энэ нь гишүүн байгууллагуудынх нь үйлчилгээг хямдралтай авах боломжийг шууд авлаа гэсэн үг ажээ.

Танд эм авах хэрэгцээ гарсан үед дансаа цэнэглэхэд л хангалттай бөгөөд түүний хариуд танд бүтээгдэхүүн худалдан авахад зориулагдсан цахим мөнгө буюу /оноо/ очно.  HEDU aпп-ын гишүүн эмийн сангууд дээр очин дансанд дахь оноогоороо тооцоо хийгээд бараагаа газар дээр нь хямдруулж авна. Тухайлбал та  нийт 50,000 төгрөгийн  бүтээгдэхүүн авах боллоо гэхэд 5 хувиар хямд буюу 47500 оноогоор шилжүүлээд л  бараагаа авна гэсэн үг.

Одоогоор Нуган фарм, Бумансан, Төгсзүй, Гансөд, Жавхлант байгаль Фүүдс зэрэг 5 компаний 7 эмийн сан HEDU апп-ын гишүүнээр нэгдээд байна. Энэ тоо удахгүй олширч танд улам ойртоно гэдэг нь гарцаагүй.

 

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөс хоцорсон, байнга эм хэрэглэх шаардлагатай хүнд  эм худалдан авах зардлаа хэмнэхэд багахан ч  атугай тус болно гэдэг нь эргэлзээгүй. Байнга эм хэрэглэдэг ч гэлтгүй эм худалдан авахад хэрэгтэй хүн бүхэнд хэрэгтэй.

HEDU -ын бас нэгэн давуу тал нь гишүүн эмийн сангаас худалдан авахдаа барааны нэр төрөл, тоо хэмжээнээс хамаарахгүйгээр шууд хөнгөлөлтөө эдлэх боломж олгож байгаагаараа онцлог. Та  түүнчлэн цахим мөнгөө /оноо/ бие биедээ шилжүүлэх,  хүний өмнөөс тооцоог хийх ч боломж танд бий. Өөрөөр хэлбэл апп ашиглаж чадахгүй  эцэг эхийнхээ өмнөөс тооцоог нь хийгээд хямд бүтээгдэхүүн авч өгөх бололцоог HEDU апп олгож байгаа юм.

Ер нь HEDU апп нь байнга эм хэрэглэдэг гэлтгүй эм  болон эмийн санд зарагдаж буй өөр бүтээгдэхүүн авах хэрэгцээ гарсан хүн бүхэнд зардлаа хэмнэхэд туслах болно.

Хэрэв танд АПП хэрэглэхтэй холбоотой асуулт санал хүсэлт байвал  Мэйжикнэт ХХК-ний 312061 дугаарын утсанд хандаарай.

Та яг одоо хэрэглэхийг хүсвэл ANDROID, iPhone хувилбарыг татаж аваарай.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.