Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

“МИНИЙ ЦҮНХЭНД” – МИСС, ЖҮЖИГЧИН А.БАЯРЦЭЦЭГ

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 22
Сурталчилгаа

Цүнхгүй эмэгтэй зэвсэггүй байлдагчтай адил гэдэг. Бүсгүйчүүдийн салшгүй хэрэглээ болсон цүнх гэдэг зүйл тэдний хувьд чимэг төдий зүйл биш бөгөөд хувь хүнийх нь талаар олон зүйлсийг хэлж, ажил, амьдрал, амжилтых нь илэрхийлэл болж байдаг.

Энэ удаад бид 2016 оны Монголын мисс, жүжигчин А.Баярцэцэгийн цүнхээр дамжуулж, дотоод ертөнцийг  нь бага ч гэсэн илэрхийлэхийг зорилоо.

Түүний хувьд цаг хугацаа бол асар үнэтэй баялаг учир эрч хүчтэй, нарийн төлөвлөгөөтэй, хурдтай байхыг эрмэлздэг.

 

Монгол, Испани, Өмнөд Африкд гурван их сургуулийг төгсөж, өндөр боловсрол эзэмшихийн зэрэгцээ загвар өмсөж, Холливудад данстай жүжигчин болсон тэрээр хамгийн сүүлд тэрээр “Олон Улсын Залуусын Үлгэр Дууриалал” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн юм. Энэ их эрч хүч түүний цүнхнээс хэрхэн ундарч байдгийг хамтдаа сонирхьё.  

Цүнх гэдэг бүхэл бүтэн ертөнцийг охид бүсгүйчүүддээ зориулж бүтээдгийн хувьд, “Coccinelle” брэнд нэгэн сошиал давалгааг хамтдаа эхлүүлэхийг уриалж байна. Охид, бүсгүйчүүд маань цүнхтэй зургаараа дамжуулж, өөрийн амжилт, хүсэл мөрөөдлөө хуваалцаж, бие биедээ урам зориг өгөх нь энэхүү аяны гол зорилго юм.

Та өөрийн хайртай цүнхтэйгээ, эсвэл цүнхнийхээ зургийг сошиал хуудсандаа байршуулж, #CoccinelleGirl #ХүсэлТэмүүллийнАялалд хаштагийг хэрэглээрэй.  

COCCINELLE брэндийн талаар илүү их мэдээллийг эндээс үзэж, Coccinelle_бүсгүйчүүдтэй нэгдээрэй. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.