Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

"129 дүгээр цэцэрлэгийн хүүхдүүдийн сурах нөхцөл ноцтой зөрчигдөж байна"

Т.Саран, iKon.mn
2017 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармааг хууль бус үйлдэл гаргасан гэж үзэж буй багш, эцэг эхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Намайг хууль бусаар ажлаас халсан

129 дүгээр цэцэрлэгийн багш Ж.Энхжаргал "Би 129-р цэцэрлэгт 24 жил ажилласан Боловсролын тэргүүний ажилтан. 9 дүгээр сарын 28-нд намайг хууль бусаар ажлаас халсан.

АТГ, УМХГ, Нийслэлийн болон Дүүргийн боловсролын газруудад шалгагдаж байгаа эрх нь түдгэлзсэн энэ хугацаанд үндэслэлгүй тушаал гарган ажилчдыг дур мэдэн халж, оронд нь багшлах эрхгүй танил хүмүүсээ багшаар тавьж хүүхдийн сурч боловсрох нөхцлийг ноцтойгоор зөрчиж байгаа юм. 

 Ө.Алдармаа 24 сая таван зуун мянган төгрөг өөртөө завшсан нь тогтоогдсон АТГ-ын шалгалтаар тогтоогдсон. 

Тиймээс БСШУС-ын сайдад Нийслэлийн БЗД-ийн 129-р цэцэрлэгийн эцэг, эхийн төлөөллөөс тус цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн талаар гомдол гаргаж байна. 

Хамаатан садан, танил талаа харж мэргэжлийн бус хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж өмгөөлөн хамгаалуулдаг. Багш ажилчдыг талцуулж өөрт ашигтай шийдвэр гаргах нөхцөл бүрдэж байдаг болно. Эдгээр тойрон хүрээлж дэмжигчдийг шат дараалалтайгаар шалгаж, шаардлагатай гэж үзвэл ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна" гэв. 

500 гаруй эцэг эх Ө.Алдармааг ажлаас нь чөлөөлье гэж гарын үсэг зурсан

 
Гэрэл зургийг mpa.mn

129 дүгээр цэцэрлэгийн эцэг эхийн төлөөлөл н.Энхтогтох "Хоёр настай 80 хүүхдийг авна гэсэн боловч нийт хоёр анги тус бүрд 18 хүүхэд илүү авсан байгаа. Мэдээж энэ хүүхдүүд ямар нэг байдлаар хахууль өгч орсон нь тодорхой.

Өнгөрсөн жил эцэг эхчүүдээс засвар хийнэ гээд 15 мянган төгрөг хурааж авсан ч юу хийсэн нь тодорхой бус байгаа юм. 

“Хувилбарт ангийг" тарааж бусад 60 гаруй хүүхэдтэй ангиудад тараан өгснөөр ачааллыг хэт их нэмж байна. 

Эцэг, эхийн зөвлөлийг тарааж, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хараа хяналт тавих боломжгүй болгосон. Эцэг эхийн зөвлөлийг ийнхүү тарааснаар “Алтан намар", “Эцэг эхийн нэг өдөр" гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулагдахаа больсон.

Эцэг, эхийн зүгээс гаргаж буй санал хүсэлтийг хүлээж авдаггүй. Нийт 500 гаруй эцэг эхчүүд Ө.Алдармааг ажлаас нь чөлөөлье гэж гарын үсэг зураад байна" гэлээ.