Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны "FMFF CUP 2017" тэмцээн

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 11 сарын 2
Сурталчилгаа

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо” төрийн бус байгууллагаас тээвэр зуучлалын компаниуд дунд спорт болон мэргэжлийн ур чадварын FMFF CUP 2017 тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

FMFF CUP 2017 тэмцээн нь гранпри шилжин явах цомын төлөө гар бөмбөг, сагсан бөмбөг, сноокер биллиард, шатар, талбайн ур чадвар, тээврийн менежерийн ур чадвар гэсэн зургаан төрлөөр нийт 100 онооны төлөө өрсөлддөг.

FMFF CUP 2017  тэмцээн маань 10-р сарын 7-ноос 10-р сарын 29- ны өдрүүдэд  Тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг 16 гаруй байгууллага 12 багт хуваагдан 160 гаруй тамирчид оролцож  4-дэх жилдээ амжиллттай зохион байгуулагдаж дууслаа.

Энэ жилийн FMFF CUP 2017 тэмцээнд авхаалж самбаа, хурд хүч, мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа манлайлаж Тэргүүн байранд Туушин ХХК, Дэд байранд Эс Би Логистикс ХХК , Гутгаар байранд Азийн зам ХХК болон Журмак ХХК-ийн хамтарсан баг тамирчид шалгарлаа. 

Туушин ХХК нь энэ жил аварга болсоноор 3 дахь удаагаа тэргүүн байр эзэллээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.